Италийн Монцо хотын эмнэлгийн сувилагч 34 настай Даниэла Трецци коронавирусын шинжилгээний хариу нь эерэг гарсаны дараа амиа хорложээ. COVID-19-ын халдвар авсан сувилагч амиа хорлосон болохыг Италийн Сувиалагчдын холбоо баталсан байна. Холбооны мэдэгдэлд дурдсанаар талийгаач нь сэтгэлийн гүн хямрал дарамтанд байсан нь амиа хорлоход мөн нөлөөлсөн гэнэ. Талийгаач нь хотыын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байжээ. Энэ сарын 10-наас түүнд коронавирусын өвчний шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлалтанд оруулжээ. Тусгаарлалтанд байхдаа шинжилгээний хариуг сонссоны дараа амиа хорложээ. Италид COVID-19-ын дэгдэлт маш хүчтэй байгаа тул эмч эмнэлгийн ажилтнууд тун хүнд нөхцөлд цаг наргүй, амралтгүй ажиллаж байгаа аж. Олон эмнэлэгт эмч сувилагч нарт хамгаалах хувцас хэрэглэл дутагдалтай хэвээрээ байна. Эмч сувилагч нар хоёр цаг тутамд солих ёстой хамгаалалтын хэрэгслээ бүтэн өдрөөр өмсөн ажиллаж байгаа аж.
Эх сурвалж : https://nypost.com/2020/03/25/italian-nurse-with-coronavirus-kills-herself-amid-fears-of-infecting-others/