alim.mn | 2024.12.22
Хорионд орсон эр талийгаач аавынхаа 1990 онд нөөцөлсөн 280 хайрцаг 00 цаасыг олж тараажээ

Өдгөө Австралид Майкл Гиргис гэдэг энэ эр хамгийн алдартай болжээ. Түүний алдаршсаны шалтгаан нь хөл хорионоос эхэлжээ. Хорионд орж хийх юмгүй уйдахдаа ааваасаа өвлөж авсан байшингаа засаж янзлахаар шийджээ. Аав Собха Гиргис нь өнгөрсөн зууны 50-иад онд Египетээс цагаачилж ирсэн агаад 2010 онд нас баржээ. Түүнээс хойш Майкл байшингаа засаж янзлаагүй гэнэ.  Засварын үеэр тэрээр байшингийн доорхи хонгилоос талийгаач аавынхаа нөөцөлж хураасан асар их 00 цаасыг олжээ. 1990 оны үед үйлдвэрлэгдсэн нийт 280 хайрцаг цаас гарсан аж. Өдгөө хөл хорионы үед 00-ын цаас нь маш ховор нүдний гэм болж үнэ нь ч өсжээ. Хэрвээ зарсан бол Майкл ихээхэн ашиг олохоор байсан. Гэсэн ч тэрээр санамсаргүй олсон олзоо хүмүүсд үнэгүй тарааж өгөхөөр шийджээ. Хамгийн түрүүнд ахмадын асрамжийн газарт болон буяны байгууллагуудад өгчээ. Үлдсэнийг нь гудамжинд таарсан хүмүүсд тараагаад дуусгасан байна.

Майкл Гиргис
Собха Гиргис
Собха Гиргис
Собха Гиргис
Собха Гиргис
Собха Гиргис
Собха Гиргис

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
202.9.47.9
Аав нь зайлуул их чацага алддаг хүн байж дээ. Хөөрхий. Хүү нь ухаантай юм бна.
Төстэй мэдээ