alim.mn | 2024.12.22
Америкийн хуулийн хоёр товчоо коронавирусын халдвар тараасан хэргээр БНХАУ-ыг шүүхэд өгч 6 их наяд доллар нэхэмжилнэ

Америкийн хуулийн хоёр том товчоо болох "Lucas-Compton" болон "Berman Law Group" нар нэгдэн Хятадын Засгийн газрыг шүүхэд өгөхөөр болсоноо мэдэгджээ. Дэлхий даяар үхлийн аюулт коронавиурсын халдвар тархаж олон арван мянган хүн амиа алдаж цар тахлын хэмжээний нөхцөл байдал үүссэн, үүнээс үүдэн эдийн засгийн дэлхийн хэмжээний хямрал дэгдсэнд Бээжин буруутай агаад үүнийхээ төлөө хариуцлага хүлээж нөхөн төлбөр төлөх ёстой гэж үзжээ. Уг хохиролд нийтдээ 6 их наяд долларыг Хятадын Засгийн газраас нэхэмжилэх гэнэ. Хэрвээ төлөхгүй гэвэл Америкийн нутаг дэвсгэр дэх БНХАУ-ын бүх хөрөнгийг царцааж битүүмжлэх аж. Тэд энэ заргад нэгдэн хамтарч ажиллахыг цар тахалд өртөж хохирсон бүх улсад уриалжээ. Хэрвээ дэлхийн бүх хохирсон улсууд нэгдэж чадвал амжилтанд хүрнэ хэмээн мэдэгдсэн байна. Энэхүү хоёр хуулийн товчоо нь Америкийн улстөрийн хүрээнийхэнтэй ойр дотно байдаг.  "Lucas-Compton" нь ерөнхийлөгч Дональд тармпын сонгуулийн сурталчилгааны ажилд эрхзүйн туслалцаа үзүүлж байсан бол "Berman Law Group"-ын нэгэн захирал нь экс ерөнхийлөгч Жо Байдений ах гэнэ.

Эх сурвалж : https://www.foxnews.com/politics/class-action-suit-seeks-to-make-china-pay


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ