ОХУ, Украин улсын хооронд үүссэн дайн жил гаруй үргэлжилж байна. Хоёр улсын зүгээс "манай тал явж яваа" гэж уралдан мэдээлж, улсаа дэмжигчид ч энэ мэдээллийг түлхүү түгээдэг.
ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ сарын 10-нд тайлан нийтэлжээ. Тэнд Оросын арми Украины армийн довтолгоог амжилттай няцааж, барууны орнуудаас Украинд нийлүүлсэн "Leopard" танк, явган цэргийн "Брэдли" байлдааны машиныг олноор устгасан гэжээ.
Тэгвэл Украины арми Бахмутын чиглэлд амжилттай урагшилж байна гэж Украины арми тухайн өдөр мэдэгджээ.
Оросын Батлан хамгаалах яамнаас 10-нд нийтэлсэн тайланд онцолсноор, өнгөрсөн 24 цагт Оросын арми Өмнөд Донецк, Запорожье чиглэлд Украины армийн довтолгоог няцаасан. Үүнд Украины армийн бие бүрэлдэхүүнээс гадна, барууны орнуудаас Украинд нийлүүлсэн "Leopard" хэмээх 4 танк, Америкийн нийлүүлсэн явган цэргийн "Брэдли" хэмээх 5 байлдааны машиныг устгасан. Мөн Бахмут бүсэд Украины олон удаагийн довтолгоог няцаасан бөгөөд Купянск, Хонглиман, Херсон чиглэлүүдэд Украины армийн бие бүрэлдэхүүн жич цэргийн техникт цохилт өгсөн гэлээ.
Тухайн өдөр Украины Зэвсэгт хүчний жанжин штаб байлдааны тайлан нийтэлж, Оросын арми Хонглиман, Бахмут, Маринка чиглэлд довтолгоо хийсэн боловч бүтэлгүйтсэн. Өнгөрсөн 24 цагийн дотор өмнөд фронтын бүсэд 28 удаа тулалдсан үүсэж, Украины Агаарын цэргийн хүчин, их бууны ангиуд Оросын армийн хүчин төвлөрсөн газарт олон удаа цохилт өгсөн гэжээ.