alim.mn | 2024.12.22
БНХАУ-ын онгоцны бүхээгт электрон тамхи татвал 10000 юаниар торгоно

Монголчууд БНХАУ руу нислэгээр зорчих үедээ онгоцны бүхээгт электрон тамхи татсан тохиолдол гарсантай холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

Онгоцны бүхээгт тамхи, электрон тамхи зэргийг татсан тохиолдолд БНХАУ-ын “Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хууль”-д заасны дагуу 10,000 хүртэлх юаниар торгох, 5 хоногийн хугацаанд саатуулах, хүндэвтэр гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хуулийн зохицуулалттай.

Иймд, олон улсын аливаа нислэгийн үеэр онгоцны аль ч хэсэгт тамхи, электрон тамхи татахыг олон улсын нисэхийн хууль, журамд хатуу хориглодог тул нисэх багийн зүгээс өгч буй заавар, зөвлөмжийг чанд сахиж, биелүүлэхийг гадаад улс руу зорчиж буй нийт иргэддээ сануулж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ