Америкийн Тагнуулын төв газрын дарга Украинд нууцаар айлчлав
“Вашингтон пост” сонинд мэдээлснээр, Америкийн тагнуулын төв газрын дарга Бөрнс саяхан Киевт нууцаар айлчлахдаа ОХУ-ын эзэлсэн газар нутгийг энэ намар эргүүлэн авч, дараа нь энэ оны сүүлчээр Оростой гал зогсоох хэлэлцээ хийх төлөвлөгөөтэй байгаа тухай Украины талтай ярилцсан гэжээ.
“Вашингтон пост” сонин энэ талын мэдээг сайн мэдэх гурван албаны хүний хэлснээс эш татаж байна гээд, Бөрнсийг Украинд айлчлах хугацаанд, Украин сүүлийн үеийн цэргийн дайны стратегийн зорилгоо АНУ-ын ТТГ-ын даргад мэдэгдсэн. Украин намраас өмнө Орост эзлэгдсэн олон газар нутгаа эргүүлэн авчрахын зэрэгцээ, их буу, пуужингийн систем зэрэг зэвсэг техникээ Оросын хяналтад байгаа Крымын хойгийн ойролцоо байрлуулж, улмаар энэ оны сүүлчээс өмнө ОХУ-тай хэлэлцээ хийж, гал зогсоох тохиролцоонд хүрэхээр төлөвлөж байна гэсэн хэмээжээ.
АНУ-ын албаны хүн хэлэхдээ, ТТГ-ын Бөрнсийн айлчлал нь ердийн айлчлал байсан гэв. Украины цэрэг дайны төлөвлөгөөний талаар Бернс ямар бодолтой байгааг мэдэгдэхээс Тагнуулын төв газар татгалзсан гэлээ.
Украины Ерөнхийлөгч Влодимир Зеленский болон түүний туслахууд намрын довтолгоонд бэлтгэл хийхийн зэрэгцээ, Киев, Москва хоёрын аль аль нь зөвшөөрөх боломжтой гал зогсоох нөхцөлийг авч үзэж байна гэж мэдээнд дурджээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Paxlovid
1 жилийн өмнө
178.159.37.142
paxlovid price https://paxlovid.pro/# - paxlovid buy
Төстэй мэдээ