alim.mn | 2024.12.23
Экс гишүүн М.Зоригт ээжтэйгээ Москвад хорионд оржээ

“Бодь”-ийн гэж нэршсэн УИХ-ын гишүүн асан М.Зоригт ээжтэйгээ аялж яваад Москвад хөл хорионд оржээ. Экс гишүүн М.Зоригт настай ээжийн хамт яваа болохоор хамаагүй ирж болохгүй их харширлаж яваа гэнэ. Гэсэн ч “Очихдоо л нэг очно доо” гэж жиргэсээр сууна. Зүгээр суудаггүй идэвхтэй жиргээч М.Зоригт “Москвад 197 хүн нэмж халдвар авснаас 152 нь залуучууд, 32 ахмадууд Мөн 13 хүүхэд байна. Москвад халдвар авсан хүний тоо 1,000 давлаа. Москва хотод нийтийг хамарсан бүрэн хэмжээний хорио цээрийн дэглэм тогтоож байна. Одоо гэрээс гарч болохгүй болж байна” гэж цаг үеийн байдлын талаар жиргэсээр сууна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Хөл хорионы үеэр гэгртээ суу. Эс тэгвэл таван жил үоронд сууна шүү дээ” гэж “эелдэг” сануулсан. Москвачууд, оросууддаа хатуу хандаж байгаа ОХУ-ын коронавирусын талаархи бодлого гадныханд тэр тусмаа монголчуудад бүр хатуу буух болов уу. Энэ талаар экс гишүүн М.Зоригт гадарласан бололтой, Оросын талаар таагүй үг унагажээ. Мөн Орос авгай нар их хатуу байна гэж бичсэн нь санаандгүй хэлсэн үг биш болов уу. М.Зоригт 2004-2008, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2012-2014 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ