alim.mn | 2024.12.22
Намайг 110 гаруй насална гэсэн шинж тэмдгүүд бий. Мөн намайг харахад 90 гаруй настай гэж хэлэхээргүй байгаа биз?

Энэтхэг, Ладак, Лех- Нарлаг сайхан энэ өглөө Дээрхийн Гэгээнтнийг номын айлдварын талбайд залрах үед дунд сургуулийн сурагчид дагсал хаялцан хүндэтгэл үзүүллээ. Уламжлалын дагуу Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багшийн шүтээнд мөргөөд цугласан олны зүг мэндчилэв.

Зургийн тайлбар:  Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бат оршил өргөх ёслолд оролцохоор Лех хотын Шивацал талбайд заларч байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех. 2023.07.24. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.
Зургийн тайлбар: Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бат оршил өргөх ёслолд оролцохоор Лех хотын Шивацал талбайд заларч байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех. 2023.07.24. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Сүүлийн хоёр гурван өдрийн номын айлдвар сайхан болж өнөөдөр та бүхэн надад Бат Оршил өргөх ёслол үйлдэж байна. Багш, шавийн барилдлага хөдлөшгүй бат байх нь өлзийт сайн нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд үүний үрээр багш өнө удаан байдаг юм.”

“Намайг 110 гаруй насална гэсэн шинж тэмдгүүд бий. Мөн та бүхэн намайг харахад 90 гаруй настай гэж хэлэхээргүй байгаа биз?”

“Цаст Төвөд болон Хималайн бүс нутгийнхан надтай маш ойрын барилдлагатай, чин сүсэгтэй ард түмэн билээ. Мөн бурханы шашинтан эсэхээс үл хамааран дэлхийн олон орны хүмүүс надад машид хүндэтгэлтэйгээр ханддаг.”

“Бурхан Багшийн шавь учраас миний үндсэн дадлага бол бодь сэтгэл болон хоосон чанарын ойлголт юм. Та бүхэн ч мөн бодь сэтгэл, хоосон чанарыг бодож бясалгах өөрсдийн гол дадлага болгоорой. Та бүгд хичээвээс би ч энэ ертөнц дээр өнө удаан байхыг хичээнэ.”

Энэ зуур цай, бэрээс тараалаа.

Өнөөдрийн Бат оршилыг судрын ёсны үүднээс Арван зургаан архадын соёрхолын дагуу өргөв. Бат оршилд өргөх ёслолд Бурхан Багш, Арван зургаан архадын соёрхол, Долоон гишүүнт залбирал болон хураангуй мандал өргөх, өнө удаан залран номын айлдвар айлдахыг хүссэн залбиралууд багтсан байв.

Зургийн тайлбар:  Лех хотын Шивацал талбайд болсон Бат оршил өргөх ёслолын үеэр Күндэлин ринбочэ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд мандал өргөж байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех. 2023.07.24. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.
Зургийн тайлбар: Лех хотын Шивацал талбайд болсон Бат оршил өргөх ёслолын үеэр Күндэлин ринбочэ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд мандал өргөж байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех. 2023.07.24. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Күндэлин ринбочэ хурлыг тэргүүлэн Дээрхийн Гэгээнтэнд мандал өргөх үеэр олон хүмүүс Дээрхийн Гэгээнтнийг өнө удаан залрахыг машид хичээнгүйлэн хүсэн залбирч байлаа.

Цаашлаад Бурхан Багшийн шүтээн, судар, хуврагын орхимж, дүүрэн жимстэй бадар аяга, хаан төрийн долоон эрдэнэ, өлзийт найман тахил тэргүүнтнийг Дээрхийн Гэгээнтэнд өргөн барив.

Дээрхийн Гэгээнтний их ёнзин багш Лин ринбочэ болон Тижан ринбочэ нарын туурвисан ‘Өнөд залрахуйн дуулал” хэмээх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Өлмий бататгах дэлгэр ерөөлийг урин унших үеэр хөгшин, залуу нутгийн сүсэгтэн олны урт цуваа тайзны урдуур дүүрэв. Сүсэгтэн олон судар тэргүүтэй олон янзын өргөлийн эд зүйлсийг гартаа барьцгаасан байв. Үүнтэй зэрэгцэн бүрээ бишгүүрийн дуун цангинаж дуучид дуун өргөл өргөсөн юм.

Энэтхэг, Төвөдийн болон бурханы шашны билэгдэл тугийг залснаар өргөлийн цуваа өндөрлөв. Эцэст нь цагаан хувцас асаасан цал буурал өндөр настан Дээрхийн Гэгээнтэнд цагаан торгон хадаг өргөн барилаа.

Зургийн тайлбар:  Лех хотын Шивацал талбайд болсон Бат оршил өргөх ёслолын төгсгөлд Энэтхэг, Төвөдийн болон бурханы шашны билэгдэл тугийг залж байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех. 2023.07.24. Гэрэл зургийг Жамлин Норбу.
Зургийн тайлбар: Лех хотын Шивацал талбайд болсон Бат оршил өргөх ёслолын төгсгөлд Энэтхэг, Төвөдийн болон бурханы шашны билэгдэл тугийг залж байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех. 2023.07.24. Гэрэл зургийг Жамлин Норбу.

Ладакын Буддын холбоо, Ладакын хийдүүдийн холбооны төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэнд мандал өргөж бурханы лагшин, зарлиг, таалалын шүтээнийг мөн өргөн бариад өнөөдрийн Бат оршил өргөх ёслолд морилон ирсэнд талархал илэрхийлэв.

Цаашлаад зориулга ерөөл үргэлжилэн Дээрхийн Гэгээнтний туурвисан ‘Шашин бадрахуйн ерөөл’, ‘Үнэний хүч’ залбирал ерөөлийг урин уншив.

Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтнийг цугласан олонд хандан үг хэлэхийг хүсэв.

“Надад онцгойлон захих зүйл байхгүй. Шавь нарын итгэл бат, сүсэг бишрэл чин үнэн байх тусам багш өнө удаан залардаг. Би нийгмийн янз бүрийн хүмүүстэй уулзаж ирлээ. Өмнө дурьдсанчлан намайг 110 гаруй насална гэсэн шинж тэмдгүүд бий. Дээдийн ном хийгээд хамаг амьтны тус амгалангийн тулд аль чадахын хэрээр хичээсээр ирсэнийг минь та бүхэн мэдэж байгаа. Цаашдаа ч би номын үйл хэргээ үргэлжлүүлэх болно.”

“Хэдийгээр харагдах байдал нь номонд шамдагч нэгэн мэт боловч дотоод сэтгэлийн хамгийн эрхэм эрдмийг орхигдуулсан хүмүүс байдаг. Хамгийн гол нь бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлтэй байх нь чухал шүү. Бусдад чиглэсэн хорлолыг бүрэн тэвчих хэрэгтэй. Хорлолийг тэвчиж, зохист сайн үйлд шамдаж чадваас бид бурхадыг баясгаж чадна.”

“Би өдөр бүр бодь сэтгэлийг хоосон чанартай уялдуулан бясалгадаг. Та бүхэнд ч ийм чадвар бий. Эхлээд биеийн чухал хэсгүүд дээрээ анхаарлаа төвлөрүүлэн биеэ суллах хэрэгтэй. Дараа нь ажиглан шинжлэх бясалгалыг хэсэг хугацаанд дадуулаад эцэст нь бие сэтгэлийг нэгтгэн бясалгана. Үүнийг сайтар анхааран авлагаа болгож чадваас дадлага туршлага аяндаа хуримтлагдаж эхлэнэ. Аажмаар таван зам мөрт хөтлөгч бодь сэтгэл төрж хоосон чанрын үзэл ойлголтуудыг таних болно. Ийнхүү үе шаттайгаар урагшилсаар эцэст нь бурханы хутгийг олох болно.”

Бурхан, ном, хуврагын чуулганд би

Бодийн хутаг хүртэл аврал одуулая

Өглөг тэргүүтэй хоёр чуулганы үрээр

Хамаг амьтны тусын тулд бурхан болтугай

Зургийн тайлбар:  Лех хотын Шивацал талбайд болсон Бат оршил өргөх ёслолын үеэр Ладак үндэсний хувцастай эмэгтэйчүүд Дээрхийн Гэгээнтэнд дуун өргөл өргөж байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех. 2023.07.24. Гэрэл зургийг Жамлин Норбу.
Зургийн тайлбар: Лех хотын Шивацал талбайд болсон Бат оршил өргөх ёслолын үеэр Ладак үндэсний хувцастай эмэгтэйчүүд Дээрхийн Гэгээнтэнд дуун өргөл өргөж байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех. 2023.07.24. Гэрэл зургийг Жамлин Норбу.

“Сүүлийн хоёр гурван хонгийн номын айлдварууд эхэн, дунд, адагт маш сайхан боллоо. Энэхүү номын айлдварыг зохион байгуулсан байгууллага, орон нутгийн удирдлагууд, Ладакын Буддын холбоо, Ладакын хийдүүдийн холбооны төлөөлөгчид болон цагдаа, хамгаалалтын албаны ажилчид, сайн дурынхан болон бусад бүх хүмүүст талархал илэрхийлье. Мөн түүнчлэн сүсэгтэн олон та бүхний чин сүсэг бишрэл, зөв сайн хандлагад баярлалаа. Та бүхний итгэл, сүсэг бишрэл надад жил бүр Ладакт ирэх урам зориг өгч байна. Баярлалаа.”

Цугласан олон халуун дулаанаар алга ташив.

  • Эх сурвалж: Dalailama.com

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Indiapo
1 жилийн өмнө
178.159.37.142
pharmacy website india: <a href=" https://indiapharmacy.cheap/# ">cheapest online pharmacy india</a> indian pharmacies safe india online pharmacy https://indiapharmacy.cheap/# - indian pharmacies safe
Indiapo
1 жилийн өмнө
178.159.37.142
buy medicines online in india: <a href=" https://indiapharmacy.cheap/# ">reputable indian pharmacies</a> india pharmacy mail order buy prescription drugs from india https://indiapharmacy.cheap/# - indian pharmacy paypal
AlexFor
1 жилийн өмнө
178.159.37.49
Hi! My name is Alex, I'm a link builder. We liked your site. Do you provide advertising services? I am interested in placing backlinks for promotion. I will wait for your response: elast.alexemail@gmail.com Thanks and Regards
Carpbuinvah
1 жилийн өмнө
86.102.85.93
Сервис по поставке и торгу товаров из Китая Вы промышляйте торговлей китайских товаров или только рассчитываете открыть свой бизнес в этой сфере? Наша компания ASIANCATALOG.RU — ваш высоконадежный партнёр на китайском рынке! Что мы предлагаем? — Поиск товаров и товаропроизводителей в Китае по вашему запросу. — Прямое обслуживание сделки: от выкупа товара у изготовителя до отправки его вам в руки. — Калькуляцию стоимости отгрузки, таможенных уплат и всех важных сертификаций. — Всестороннее таможенное оформление. Как это работает? 1. Вы отсылаете нам заявку на интересующий товар. 2. Мы ищем наиболее благоприятного товаропроизводителя, рассчитываем все расходы. 3. После вашего утверждения подписываем договор и приступаем к работе. Для кого наши услуги? — Для деловых людей, торгующих электротоварами, детскими игрушками и любыми другими товарами из Китая. — Для тех, кто только подумывает предпринять свою товарную инициативу и присматривает высоконадежного партнёра. Мы оказываемы всеобъемлющее решение «под ключ», благодаря которому вы можете заказать абсолютно всякий товар, производимый в Китае, без ненужных хлопот и рисков. Подробно о нас и наших услугах вы можете узнать на нашем вебсайте: asiancatalog.ru Выберите профессионализм и квалифицированность — выберите нас!
Төстэй мэдээ