alim.mn | 2024.12.22
Тэрбумтан Илон Маск 251 ам.долларын хөрөнгөөрөө АНУ-ын хамгийн баян хүнээр дахин тодорлоо

Forbes сэтгүүлээс жил бүр гаргадаг АНУ-ын хамгийн баян 400 хүний жагсаалтыг Илон Маск дахин тэргүүлэв. SpaceX, Tesla компаниудыг үүсгэн байгуулагчийн хөрөнгийг Forbes сэтгүүл 251 тэрбум доллароор үнэлжээ. Өнгөрсөн жил мөн Илон Маск энэ жагсаалтыг тэргүүлсэн хөрөнгийн үнэлгээ өсөж буурсангүй тогтвюортой байна. Жагсаалтын хоёрдугаарт Amazon корпорацын үүсгэн байгуулагч Жефф Безос 161 тэрбум ам.доллароор, гуравдугаарт Oracle корпорацыг үүсгэн байгуулагчдын нэг Ларри Эллисон 158 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө орсон байна. Дөрөв, тавдугаарт Berkshire Hathaway холдингийн тэргүүн Уоррен Баффет (121 тэрбум доллар), Google корпорацыг үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пэйж (114 тэрбум доллар) эрэмбэлэгджээ. Харин уг жагсаалтад олон жил орж буй Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтс 111 тэрбум долларын хөрөнгөөр жагсаалтын зургаадугаарт бичигдсэн байна.

Америкийн хамгийн баян 400 хүний нийт хөрөнгө өнгөрсөн оныхтой харьцуулахад 500 тэрбум доллароор нэмэгджээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ