Монголбанк 2019 оны шинэ жилээ тэмдэглэхдээ 8 сая 800 мянгаар тоног төхөөрөмж түрээсэлж, шинэ жилийн зоог гээд "ШангриЛа"-д 70 сая шахам төгрөг шилжүүлсэн. Үүгээр тогтохгүй "Фантастик" продакшн ХХК-аар хөтлүүлж 28 сая төгрөг нэг үдэш шилжүүлсэн байдаг. Шинэ жилээ 107 сая төгрөгөөр тэмдэглэдэг байгууллага энэ дөрвөн уулын дунд байгаа компаниуд дотор ховор доо. За тэгээд фитнессийн төхөөрөмж авна гэж тендер зарлаад, "Шилэн" Цогоод баригдан буцсан явдал бий.
Монголбанк энэ 2023 онд нийт 59 төрлийн худалдан авалт хийхээр төлөвлөжээ. Эдгээрийн хамгийн өндөр дүнтэй нь 560 сая төгрөгөөр мөнгө тээвэрлэх машин, 175 сая төгрөгөөр ширээний компьютер, 147 сая төгрөгөөр зөөврийн компьютер авах нь. Мөн 700 гаруй сая төгрөгийг цэвэрлэгээ үйлчилгээ, бараа материал авахаар, 200 сая төгрөгөөр нууцлалын төхөөрөмж зэрэг худалдан авалт хийхээр төлөвлөсөн байна.
Угаасаа Төв банк юм чинь. Монголбанкны “А” байрны хаалгыг шинэчлэхээр болж, хамгаалалтын хаалга гэж 40 сая төгрөгийн тендер зарлажээ. Шинээр суулгах хаалга нь одоо байгаатай адилхан дизайнтай, зэвэрдэггүй ган ба модон холимог хийцтэй байхаар тендерийн баримт бичигт тусгасан байна. Мөн хэд хэдэн тусгай шаардлага тавьж байгаагаас хаалганы гадна бариул нь гуулин соёмбо байх ёстой гэнэ.