Хятад улс коронавирусын халдварын тоо бармтыг албан ёсоор зарлалаа. Албаны тоогоор 80 мянган хүн халдвар авсанаас 3500 нь амиа алдсан гэжээ. Гэтэл энэ тоо нь ихээхэн дарсан агаад бодит байдалд огт нийцэхгүйг халдварын голомт болох Ухань хотоос харж болох аж. Жил бүрийн 3-р сарын 28-наас 4-р сарын 5-ны хооронд Хятадад “Циньминь” хэмээх бурхан бологсодын сүнсийг тахих ёслол болдог. Тэгвэл энэ ёслолын өмнө Ухань хотын найман буяны компани маш их ачаалалтай ажиллажээ. 3-р сарын 27-нд гэхэд зөвхөн нэг компани нь нийтдээ хоёр мянган цогцсыг чандарлаж чандрыг нь талийгаачийн ар гэрийхэнд өгөхөөр бэлдсэн байна. “Циньминь” ёслолын эхний өдөрт гэхэд л 3500 чандрыг ар гэрийхэнд нь хүлээлгэн өчээ. Одоо өдөрт 3000-3500 чандрыг гаргаж байгаа гэнэ. Энэ бүхнээс үндэслэн коронавирусын халдвраар зөвхөн Ухань хотод доод тал нь 26 мянган хүн амиа алдсан нь тодорхой болжээ. Уг өвчнөөр амиа алдагсадын тоо нь 42 мянгад хүрэх агаад Хятадын засаг захиргаа зориудаар дарж мэдээлсэн байна.
Эх сурвалж : http://photos.caixin.com/2020-03-26/101534542_4.html#picture