alim.mn | 2025.01.09
УБТЗ 11 тэрбумаар вагон, 1,1 тэрбум төгрөгөөр цагаан хэрэглэл алчуур авна

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг /УБТЗ ХНН/-т улстөрчдийн шахаа үүрлэсэн газар. Сая долларын хөдөлдөггүй амбаар 10 гаруй ширхгийг авсан хэрэг хэсэгтээ хэл ам дагуулсаар замхрав. Нэг хурган дарга Батзулын гэрээс 7-8 тэрбум төгрөг олдож, шүүхээр хэргийг шийдвэрлэлээ.

  Төмөр замд хуруу хошуугаа дүрж, шахаа хийсэн улстөрчид шударга царайлаад явж байх нь бий. Шахааны бизнес "Эрдэнэт"-ээс дутуугүй цэцэглэсэн газар. Сүүлийн үед төмөр зам өнгөө засахаар ажиллаж байна. Өөнгөрсөн оны сүүлчээр тээвэрлэлтийн үнээ болон орон нутгийн, олон улсын зорчигч тээврийн галт тэргээр зорчих тарифыг 50 хувиар нэмсэнтэй холбоотой биз ээ. Юутай ч Улаанбаатар төмөр зам зорчигч тээврийн вагон худалдан авах тендер зарласан.  Нийт тендерийн төсөвт өртөг 11 тэрбум 500 сая төгрөг бөгөөд тасалгаат 3 вагон худалдан авахаар төлөвлөжээ. 

Мөн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах хүрээнд өхөнжил гудсыг иж бүрэн шинэчлэн солино гэнэ. Ингээд цагаан хэрэглэл, алчуурыг багагүй хэмжээний мөнгөөр авах тендер зарласан байна. Тухайлбал, 1,180,045,000 /Нэг тэрбум нэг зуун наян сая дөчин таван мянгөн/ төгрөгөөр 33 мянган цагаан хэрэглэл, 16 мянган дэрний уут, алчуур худалдан авахаар болжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ