alim.mn | 2025.04.19
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал Э.Дөлгөөн “ЖАСТ”-ын Батхүүгийн хүргэн

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Э.Дөлгөөн энэ оны эхээр томилогдсон. Улс төрд ч, бизнесийн хүрээнд ч “битүү морь” шиг явсан Э.Дөлгөөний нэр өнгөрсөн оны эцсээс томилгоо болгонд дуулдаж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болно гэж хэсэг яригдсан. Харин оны эхээр О.Одбаярын оронд “Эрдэнэс Монгол” компанийн дээд удирдлагын багт орж ирсэн билээ. Э.Дөлгөөнийг “Жаст”-ын Батхүүгийн төрсөн хүү, хүргэн нь гэсэн яриа гардаг. Э.Дөлгөөн “Жаст”-ын Батхүүгийн хүргэн гэнэ. Ш.Батхүү Монголын саалийн үнээ болсон “Эрдэнэт үйлдвэр”-ийг удаа дараа барьцаанд тавин 100 гаруй сая ам.доллар зээлж, шууд 40 сая долларын өрөнд унагасан, одоо шоронд орохдоо тулж байгаа ч хүргэнээ албан тушаалд хүргэж, хүч нь хариагүй, улс төрд ч бизнест ч хүчтэй яваагийн нотолгоо болж байна. Шүүхэд дуудагдаж, шорон оронд орж гарч, өр зээлтэй гэж адлуулж яваа “Жаст”-ын Батхүү хүргэн хүүгээ “Эрдэнэс Монгол”ХХК-д дэд захирлаар томилуулж баян хүн таван хаанд нүүртэй гэдгийг харуулав.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
139.5.219.117
Түтүтү. Сонгууль дөхөөд байгаагийн нэг илрэл нь энэдээ. Яахав дээ, аавын охинтой хэд болзоо л биз. Шууд хүргэн нь болгоод бичих юмаа. Залуу хүн болоо л биз. Үнэхээр хийж бүтээх гэж байгаа хүн байвал яах вэ?
Төстэй мэдээ