Хүргэн хүү хүчтэй
"Авьяаслаг монголчууд" шоуны тайз заслыг хийн олонд танигдсан Ж.Энхжаргалан гэнэтхэн Зам тээврийн сайд С.Бямбацогт руу дайрч, "нууц амрагаа дагуулан Хятад руу албан ёсны айлчлалд явсан" гэж зураг хөрөгтэй нь тавин шившиглээд байсан. Ж.Энхжаргалан ийн уурссан нь учиртай. Тэрбээр Драгон төвийн эзэн С.Баярын хүргэн. Баруун аймгуудыг "базсан" Драгон төвийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын үед хөндөж, улам цаашлуулан Номингийн агуулахын хажууд аваачсан. Энэ агуулах "Номин"-гийн Баярсайханы өмч. С.Бямбацогт сайд, "Номин"-гийн Баярсайхан хоёр Ховдынх. Увс, Хэнтийн бүлэглэл гэж ярихаас биш, Ховдын улстөр, эдийн засгийн бүлэглэл их хүчтэй. "ТаванБогд"-ын Баатарсайхан гээд л эхэлнэ.
Юутай Драгон төв үүрээ хөндүүлсэн шиг шоргоолж шиг болж, Бямбацшот сайд, Драгоны эзэн хоёр ил тод их ч дайтаж, Ховдчууд дийлсэн бөлгөө.
Хүргэн хүү хүчтэй гэж. С.Баяртын хүргэн Ж.Энхжаргалан Хуучин Драгоныг сайн тохижуулжээ. Хуучин Драгон төвд баригдаж буй баруун терминал дээр байгуулах автобусны буудлын ТУРШИЛТЫН ЗАГВАРаа танилцуулав. Энэ нь 22 м.кв бүхий үндсэн их бие нь хөнгөн цагаан, нарны хэт ягаан туяанаас хамгаалсан хоёр давхар үе бүхий хатаасан шилтэй аж. Дотор хүмүүс суух сандлууд, галын хор, эмийн сан, хяналтын 24 цагийн камер, заалны аудио систем, USB залгууруудтай, өвөл халуунаар үлээж, зун хүйтнээр үлээнэ, хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж гарч болдог байхаар шийджээ. Энэ ч олны талархал, магтаалыг хүлээж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ