
“Нарантуул” захын эзэн Сайхансамбуугийн охин НИТХ-ын төлөөлөгчөөр 2016 онд сонгогдож, тэр үеэс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж байгаа. Төрсөн ах дүүс болох Ш.Сайхансамбуу, Ш.Батсамбуу "Нарантуул" захаа, бизнесээ булаацалдан шүүхэдсэн шиг тойргоо булаалдан Завханд нэг тойрогт нэр дэвшин хоёулаа ялагдсан шартай ахан дүүс. Харин Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул МАН-аас НИТХ-д ялалт байгуулж сонгогдсон. НИТХ-ын гишүүн болсны С.Эрдэнэтуул аавынхаа эзэмшлийн SS club-т 500 хүн урьж, нижгэр хүлээн авалт хийсэн. Энэ үеэр Монголын бүхий л дуучид, жүжигчид цуглаж, УИХ-ын гишүүнээс өргөн дэлгэр найр хийсэн байдаг. Сонгуулийн менежерээсээ эхлээд ухуулагчдаа хүртэл нэгийг ч үлдээлгүй урьж, ёстой л ноён гурав харагдтал дайлж явахад нь бүгдэд нь гарын бэлэг болгон том хайрцагтай бэлэг гардуулсан гэдэг. Баярласан ухуулагчид нь С.Эрдэнэтуулыг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болохын ерөөл тавиад тарцгаасан удаатай. Толгой баяны охины толгойд бодогдсон юм бий биз. С.Эрдэнэтуул, Ш.Баснэгсамбуу ахынхаа охин Б.Уянгыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажилд авч, хамтдаа ажиллаж байгаа. Харин Ш.Сайхансамбуугийн төрсөн дүү Баснэгсамбуугийн бас нэг нь Гадаад харилцааны яамны харьяа Дипломат байгууллага, үйлчилгээ аж ахуйн газар ажилладаг. Ингэхэд Монголын толгой баяны охин, төрсөн дүү ч төрийн албыг илүүд үзэх болжээ.
Юутай ч ҮЦХ өнгөрсөн жил тэрбум 800 гаруй сая төгрөгийн тохижилт бүтээн байгуулалтын ажил хийсэн байна. Мөн 10.000 мянган мод, бут, сөөг шинээр тарьснаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 130 мянга гаруй мод сөөгтэй болсон аж.
