alim.mn | 2024.12.22
Д.Сумьяабазар ЭрдэнэсТавантолгойд очихын тулд эртнээс замаа зассан уу?

Улсын аварга Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотынзахирагчийн албан тушаалаа өглөө. Гайтай улаан, ногоон автобуснаас болж УИХ-ын гишүүний суудлаа орхин байж олж авсан Хотын даргын суудлаа орхилоо. Уг нь Улсын аварга болтлоо явсан бөх гүлдийгээд суугаад байвал суугаад байх хүн. Гэтэл албан тушаалаасаа огцорлоо. Гэхдээ түүнийг ЭрдэнэсТавантолгой ХК-ийн БЭТ болох санаатай гэж яригдаж байна. Саяхан БЭТ ГАнбат ажлаа өгч, Эрдэнэс Тавантолгойн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргалыг томиллоо. Үүрэг гүйцэтгэгч гэх нь учиртай, энэ албан тушаалыг Сумъяабазарт хадгалж байгаа, улаан ногоон автобусны дуулианыг мартуулж байгаад удахгүй ирж сууна гэх...

Д.Сумъяабазар ЭрдэнэсТавантолгойтой эртнээс холбогддог, Эрдэнэс Тавантолгойн хэдэн арван тэрбумыг хувийнхаа банкинд байршуулаад эргүүлэн төлөөгүй байгаа гэж яригддаг.

Мөн бас нэг хачирхалтай хардлага бий... 

...Авлигатай тэмцэх газрынхан өндөр албан тушаалтны өрөө тасалгаа руу гэнэт дайран орж ширээний нүд, паарны ард бүр оймсондоо нуусан их мөнгийг олж баривчилдаг. Мэдээж баярламаар бахархмаар явдал. Гүйцэтгэх ажиллагааны шугамаар илрүүлдэг. Зарим нь иргэдийн мэдээллийн дагуу очдог биз ээ.

   АТГ-ынхан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг албан өрөөнөөс нь баричвчилсан. АТГ-ын зүгээс “Иргэн Н.Отгонбаатар “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваад авлига өгсөн гэдгээ мэдүүлснээр манай Мөрдөн шалгах хэлтсээс Д.Хаянхярваагийн оффис болон гэрт нь нэгжлэг хийж, баривчилсан” гэсэн утгатай мэдээлэл цацсан.

  Харин Хаянхярваад авлига өгсөн Отгонбаатар гэж хэн бэ?

    Энэ хүн Хонконгийн татваргүй бүсэд /оффшор бүс/ байгуулсан нэгэн компанийн захирал гэх. Хамгийн сонирхолтой нь тэрбээр сумочидтой ойр харилцаатай байдаг. Асашёорюү Д.Дагвадоржтой дотносож, улмаар Сумъяабазартай ойртсон гэдэг.

    Хэрэг болохоос өмнө буюу Хаянхярвааг баригдахаас хэдэн сарын өмнө Хотын дарга байсан Д.Сумъяабазар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг хоёр ч удаа цирк дэх хувийнхаа оффист дуудан уулзсан сурагтай. 

Ц.Отгонбаатар: Энэ бол “Эйкүсора ХХК”-ийн төлөөлж буй хүн.  “Эйкүсора ХХК” нь “Шивээ овоо” ХХК-ийн толгой  компани бөгөөд эзэмшигч нь Хонгконгийнх. Өөрөөр хэлбэл, өөрсдийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн өндөр хүчин чадалтай цахилгаан станц барьж, БНХАУ-ын хойд бүс нутгийн хэрэглэгчдэд эрчим хүч борлуулах маш өндөр дүнтэй дээрх төслийг хэрэгжүүлэхээр явж буй компани. Тиймээс эл төслөө урагшлуулахаас гадна нүүрсний ордын олборлолтоо эхлүүлэхээр хахууль өгсөн байна. Ц.Отгонбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5.1 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулсан юм.

Шивээговь сумын газар нутгийн 30 хувь буюу 30000 гаруй га газрыг 2015.12.31-ний өдөр Хонгконгийн эзэмшигчтэй “Эйкүсора ХХК” ашиглалтын лиценз болгон авсан байдаг. “Эйкүсора” ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд Шивээговь сумын төв бүхэлдээ буюу 2217 иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 62 иргэний өвөлжөө, хаваржааны зориулалттай газар, 180 иргэний автограшийн зориулалттай газар, 131 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрууд, төрийн байгууллагын эзэмшил газрууд бүхэлдээ багтсан байдаг гэх харамсмаар мэдээлэл байна.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ