alim.mn | 2024.12.23
Тавантолгой-Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтийн замд сард 125 осол гарч нэг хүний амь эрсэддэг

Нүүрс тээвэрлэлтийн Гашуунсухайтын чиглэлийн замын там болсон байдлыг засаж чадахаас нэгэнт өнгөрчээ. Ганц хийж чаддаг зүйл нь хоёр жил тутам судалгаа хийж гарсан үрд дүнг хараад шогширч суухаас өөр аргагүй болсон. Энэ чиглэлд замын хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдал бүрмөсөн алдагдаад байна. ХЭҮК-ийн захиалгаар Бодлогийн инновацийн хүрээлэнгээс хийсэн судлгаагаар зам нь эврэл гэмтэл ихтэй, тэмдэг тэмдэглэгээ байхгүйн дээр жолооч нар нь ажил амралтын горим баримталдаггүйгээс сард дунджаар 125 орчим зам тээврийн осол гарч багаар тооцоход нэг хүний амь эрсэддэг байна.  Мөн зам дагууд хогийн цэг болон нийтийн бие засах газар байхгүййгээс орчны бохирдол дээд цэгтээ тулжээ. Хогийн цэг ч байхгүй юм чинь мэдээж эмнэлгийн болон онцгой байдлын салбар нэгж ажилладаггүй.  Түүнээс гадна Цагаан хадны нүүрс дамжуулан тээвэрлэх газруудад байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ огт хийгдээгүй явж ирсэн. Нүүрсний тээвэрлэлтэнд явдаг жолооч нарын 90 хувь нь эрүүл мэндийн оношилгоонд хамрагдаагүй, гэмтсэн бэрсэн тохиолдолд анхан шатны эмнэлгийн тусламж авч чаддаггүй байна. Тээвэрлэлтэнд ашиглаж байгаа хүнд даацын машины 60 хувь нь стандартын шаардлага хангаагүй гэсэн судалгаа гарчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 жилийн өмнө
202.9.46.60
Зочин үг үсгийн алдаатай нийтлэл, тэгээд хэзээ хийсэн судалгаа вэ ? судалгаа хийсэн эх сурвалж нь хаана байна аа
Зочин
1 жилийн өмнө
202.9.46.60
Зочин үг үсгийн алдаатай нийтлэл, тэгээд хэзээ хийсэн судалгаа вэ ? судалгаа хийсэн эх сурвалж нь хаана байна аа
Монгол
1 жилийн өмнө
202.131.225.242
Хос зам барихгүй л бол энэ асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Зам дээр өдөр бүүр асуудал гардаг тээврийн хэрэгслийн дугуй хагарах гм. Түүнийг тойрч гарах түгжрэл гэх мэт олон асуудал үүсдэг. Хос зам барина гээд Алтай Хүдэр компани Базараа гэрээ байгуулсан. Энэ жил хүлээлгэж өгнө гээд таг. Түүхийн эдийн үнэ өссөн гэх мэт шалтгаан яриад зогсож байна. Алтайн Хүдэр замын компаниа татан буулгасан. Яагаад Засгийн Газар энэ компанитай байгуулсан концесийн гэрээгээ цуцлаад өөр чаддаг газарт өгч болохгүй байгаа юм? Зам тээврийн хөгжлийн сайд С. Бямбацогт яагаад энэ нь дээр анхаарал тавихгүй байна? Баян Базараа ямар санал тавиад чимээгүй суугаад байна?
Төстэй мэдээ