alim.mn | 2024.12.22
Засаг даргатан Б.Ариун-Эрдэнэ оросуудад зориулж гадаад арга хэмжээний зардлаа 200 сая төгрөг болгож “тодотгосон” уу ...

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэд “Шинэ хөгжлийн зам” гэдэг үйл ажиллагааны мундаг мөрийн хөтөлбөр байдаг. Саяхан тэрээр мөрийн хөтөлбөрөө тодотгожээ. Тодотголоос харахад гадаад аргаа хэмжээндээ хамгийн эхэнд нь 200 сая төгрөг тавьж “тодотгосон” байна. Тэгсэн атлаа эрүүл мэндэд ердөө 40-хөн сая, “Шинэ багш” хөтөлбөрд 70 сая төгрөг зарцуулах юм байна. Энэ мэтээр “гологдол”-ууд үргэлжилж авлигалтай тэмцэхэд гурав, архидалтай тэмцэхэд долоон сая төгрөг оногджээ. Эндээс бас нэг сонирхолтой зүйл харагдаж байгаа нь “Алтаргана-2024” наадмын бэлтгэл ажилд мөн л 200 сая төгрөг зарцуулах гэнэ. Үүнээс үзэхэд дээр өгүүлсэн гадаад арга хэмжээний 200 сая нь  хойноос баахан оросуудыг авчирахад зориулагдах нь гэсэн хардлага төрж байна. Ийнхүү Засаг даргатаны төсвийн “тодотгол” мөнгийг булганчуудад биш гадныханд зарцуулахад “зориулагджээ”. Чадал хэмжээнээсээ хэтэрсэн арга хэмжээ зохион байгуулаад дампуурсан сургамж зөндөө л байдаг. Булган аймаг тэр замаар орох вий дээ ...

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ