Монголын 27 мэдээллийн хэрэгсэл БНХАУ-ын Элчин сайдын яамтай гэрээ хийсэн гэх мэдээ тархаж байна. Энэ ямар учиртай вэ, энэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд хэн бэ? Үүнийг хаалтын гэрээ гэж ойлгож болох уу?
Монголын сэтгүүлчид Хятад руу гүйдэлтэй болсон, сургалт семинар гээд группээрээ явдаг гэсэн шүүмжлэл гарсаар удсан. Зарим сэтгүүлчид жил бүр, заримдаа жилд 2-3 удаа зочилж, хятад “найзуудтайгаа” уулздаг байж ч магадгүй. Гэтэл одоо бүр гэрээ хийж, мөнгө төгрөг авахдаа тулжээ. Энэ зөв үү?
Саяхан гал цогтой яруу найрагч Цоодолын Хуланг хятадуудтай хамтран ажилласан, мөнгө авсан гэж 2 шатны шүүхээс ял сонсож, 8 жил хоригдохоор боллоо. Хятадуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан 27 мэдээллийн хэрэгсэл хэнийх вэ? Хэвлэл мэдээллийн эзэд боссуудад мөнгө хэрэгтэй байж болно. Гэхдээ Монгол Улсын үндэсний эрх ашгаас давсан хэрэгцээ, мөнгө гэж байх уу, та минь ээ?