alim.mn | 2025.04.19
Ж.МАНДХАЙ ДИЗАЙНЕРИЙН ЦАМЦ АНГЛИД 600-2600 ЕВРОГООР ЗАРАГДАЖ БАЙНА

“Буян”-гийн Жаргалсайхан хэвлэлд нээлттэй, олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо хүчтэй илэрхийлдэг ч хувийн амьдрал нь хаалттай. “Буян”-гийн Жаргалсайхан тэрсхэн олон хүүхэдтэй гэдгийг “Танайд хоноё” нэвтрүүлгээр харсаан. Эхнэр, хүүхдүүд нь олны өмнө тэр бүр гардаггүй. Баячуудын хүүхдүүд шиг бааранд байна, хар тамхи хэрэглэлээ, хүн зодлоо гэж сонсогдоогүй. Харин том охин Б.Мандхай нь хүссэн хүсээгүй олны анхааралд орж байна. Анх 20 настайдаа Англид суралцахаар очсон Ж.Мандхай 2014 онд “Мандхай” нэртэй ноолууран хувцасны брэнд гаргасан. Ж.Мандхайн ноолууран хувцас Англи, Америкт олны сонирхлыг татаж, “Виктория секрет”-ийн эгч дүү сахиусан тэнгэр, өнөө цагт дэлхийн хамгийн алдартай загвар өмсөгч болох Белла Хадид, Жижи Хадид Мандхай өмсөх болсон. Тэрчлэн Холливудын од Уилл Смитийн гэргий Жада Смит, Оскарын шагналт Женнифер Лауренсе, Дэлхийн мисс, Болливуд болох Холливудын од Приянка Чопра нар Мандхай дизайнерийн урласан ноолууран цамцыг өмсөх болжээ. Жишээ нь, супермоель Жижи Хадид Лондонд ч, Нью Йоркийн гудамжинд ч өмсөх болсон Мандхайн урласан урт ноолууран цамц Англид 930 еврогоор зарагддаг. Тэрчлэн Уилл Смитийн эхнэр Жада Смитийн өмссөн энэ загвар 1695 еврогийн үнэ хүрдэг.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ