Эмч, улстөрч Тогтмолын Мөнхсайхан 1983 онд нийслэлд төрсөн. Сайдын дамжаанд сууж, 2020 оны 7 сарын 8-нд Эрүүл мэндийн сайдаар томилогдон 2021 оны 1 сарын 29 хүртэл ажилласан. Нөгөө "таавчигтай" ээжээс болж сайдын суудлаас салсан хүн дээ. Болоьсролын тухайд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2013 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг төгссөн намтартай. Хүний их эмч, анагаах ухааны магистр. Т.Мөнхсайхан 2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч, 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга, 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, 2019 оны 1 дүгээр сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан.
Т.Мөнхсайхан У.Хүрэлсүхийн танхимд Эрүүл мэндийн сайд байв. Түүнийг алба хаших хугацаанд ковидын үе таарсан. 2021 оны 1 сарын 19-нд дөнгөж төрсөн эхийг хүүтэй нь хамт тусгаарлахаар авч явахдаа гаргасан алдааны улмаас 1 сарын 20-нд Сүхбаатарын талбайд тайван жагсаал болж, УОК-ыг хариуцлага хүлээхийг шаардсан. Ерөнхий Сайд нь танхимаараа огцрох шийдвэр гаргаснаар танхимаараа огцорсон юм. Т.Мөнхсайханыг сайдаар ажиллах богино хугацаандаа ахмадуудын хөнгөлөлттэй эм авах журмыг өөрчилсөн хэмээн магтдаг. Мөн маск 20000 төгрөгөөр авсан гэх шүүмжлэлд өртдөг.
Одоо Ерөнхийлөгчийн зөвлөх. Хааяа эмнэлэгт очиж мэс засал хийлээ гэж "пиардан" фэн бүсгүйчүүддээ шуугиулаад явдаг. Улс төрд орсон хүнд гарах хаалга байдаггүй гэж. 2024 онд аавынхаа нутаг Увсаас юм уу, Улаанбаатарт УИХ-д нэр дэвшинэ гэдэг. Аав нь "Хүчит шонхор" захын эзэн, нийслэлийнхний ходоодыг "базсан" хүнд хаанаас ч гарах хялбархан биз ээ.