alim.mn | 2024.12.22
С.Зориг агсны эхнэр Б.Булган, "Малыш" Энхтүвшин хоёр

"Малыш" Энхтүвшин ардчиллын анхдагчдын нэг ч Америкт удаан амьдраад төрөл арилжсан юм шиг болсон хүн. Ардчиллын анхдагчидтай ч ойр дотно байхаа больсон. Хажууд суугаа нь С.Зориг агсны эхнэр Б.Булган.

Гэмт этгээдүүд 1998 оны 10 дугаар сарын 2-ны шөнө УИХ-ын гишүүн, Дэд бүтэц хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг гэрт 18 удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн юм. Тухайн үед түүний эхнэр Б.Булганыг хажууд нь байсан гэдэг. Хэрэг гарсан даруйд хууль, хяналтын байгууллагынхан Б.Булганаас мэдүүлэг аваад өнгөрчээ. Харин 1999 оны гуравдугаар сарын 09-ний өдөр түүнийг анх саатуулжээ. Анх гэрч, хохирогч байсан ч яллагдагчаар татагдаж хэд хэдэн удаа хоригдсон. Анх Б.Булгантай ойр байсан С.Зоригийн дүү С.Оюун ч түүнээс хөндийрсөн нь анзаарагддаг. Нэг талаас хань нөхрөө алдсан эмэгтэй. Нөгөө талаас нөхрийг нь 18 хутгалж байхад, орилж чарлаад ч болов тусламж гуйгаагүй гэж буруутгасаар ирсэн хүмүүс бий. Хэрэг гараад 25 жил байхад одоо ч илэрсэнгүй, улс төрийн шоу болгосоор ирлээ. Энэ хугацаанд хамгийн их зүйлийг сэтгэлдээ тээж, хамгийн хохирч яваа хүн Б.Булган л байх даа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 жилийн өмнө
139.5.216.204
Монголын пидирасуудын яруу 2 төлөөлөгч!
Зочин
1 жилийн өмнө
202.21.107.9
Bizar awgai.
Төстэй мэдээ