alim.mn | 2024.12.22
Монголоос төрсөн Хятад тэрбумтан, Женкогийн дотны найз Лим Сим Пау Тавантолгой ХК-д "Капитронбанк Хаалттай" ХК-аараа нүүрсний хэрэгт орооцолдов
Монгол руу дэрсэн шаахай өмсөж ирээд хагартлаа баяждаг жишээ Даашинхүүгийн пүүсийн данжаадуудын түүхээс зөндөө уншиж үзсэн. Харин ерээд онд Монголд ирж, Монголд суурин байдаг нэг тэрбумтан бий. Тэр бол бидний нэрлэдгээр Билли Лим. Монголоос төрсөн Хятад тэрбумтан "Мах импекс", "Талх чихэр", "Баянгол" зочид буудал зэргийн гол хувьцаа эзэмшигч Х.Баттулгын дотны найз Лим Сим Пау бас л нүүрсний хулгайд нэр дурдагдан алдар нэрээ дуурсгалаа. . Гурилын хулгайчийн гуя цагаан бол нүүрснийхний гар, компани "харлаад" жагсаалтад үлддэг ажээ. Женкогийн найз Лим Сим Пау Тавантолгой ХК-д "Капитронбанк Хаалттай" ХК үүсгэн байгуулж байснаараа нүүрсний хэрэгт мөн орооцолдон оролцжээ. Нүүрсний хулгайн олсны үзүүрээс атгаж хөвөрдөхөд хамгийн төгсгөлд нь Х.Баттулга руу хөтөлнө, оройд нь сууна гэж хэлэх хүмүүс ч байдаг нь үнэн бололтой.
Тавантолгой ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн ИТХ эзэмшдэг. Харин "Ажнай" корпорац 19.78 хувийг эзэмшдэг бөгөөд Д.Бат-Эрдэнэ 100 хувь эзэмшдэг. Түүнчлэн 16.31 хувийг Шандас-Импекс гадаадын хөрөнгө оруулалттай компани эзэмшиж, С.Мөнхжаргал 50 хувийг эзэмшдэг. Бусад 12.91 хувийг иргэд олон нийт эзэмшиж байна.
Харин тус компанийн 19.78 хувийг эзэмшдэг Д.Бат-Эрдэнийн хувьцаа хамаарлыг шинжээчид судалжээ. "Ажнай" корпораци ХХК Д.Бат-Эрдэнэ "Тавантолгой транс" ХХК-г 2005 онд анх үүсгэн байгуулжээ. Эцсийн өмчлөгч нь "Ажнай" корпораци ХХК Д.Бат-Эрдэнэ, Гүйцэтгэх захирал нь Д.Дагвадорж. Д.Дагвадорж моря уядаг, Монголын тэргүүн баячуудын нэг гэдгийг мэдэх улс нь мэднэ. Түүнчлэн "Ажнай" корпораци ХХК-ийн охин компани Бэрэн металл ХКК. Эцсийн өмлөгч нь Ажнай корпораци ХХК Д.Бат-Эрдэнэ, Ц.Батбаяр нар бүртгэлтэй байна.
"Шанх амазон сан" ХХК-г 2019 онд үүсгэн байгуулжээ. Үүсгэн байгуулагчаар Б.Билгүүн, Б.Бадраа, Д.Бат-Эрдэнэ, Ө.Мөнхтайван, П.Уянга нар бүртгэгджээ. Б.Билгүүн нь Ажнайн хамгийн том хүү, анхны эхнэрээс нь мэндэлсэн ууган хүү, өв залгамжлагч. "Баянговь нутаг үйлдвэр" технологийн парк ХХК үүсгэн байгуулагч нь Х.Амарсайхан, эцсийн өмчлөгч нь Д.Бат-Эрдэнэ, хувьцаа эзэмшигч нь "Тавантолгой транс" ХХК, "Азианложистик тийм" ХХК үүсгэн байгуулагч нь "Монгол-экспресс" ХХК, "Тавантолгой транс" ХХК, "Ландекс" ХХК, "Тав" ХХК, эцсийн өмчлөгч нь мөн л Д.Бат-Эрдэнэ байх юм.
Тэгвэл 2001 онд "Капитронбанк Хаалттай" ХК-ийг Билли Лим Син Пау, О.Энхбаатар нар үүсгэн байгуулжээ.
Эцсийн өмчлөгч нь Д.Бат-Эрдэнэ "Ажнай" корпораци ХХК, гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар, хувьцаа эзэмшигч нь Ажнай корпораци 38.5, Д.Бат-Эрдэнэ 23 хувь, Д.Эрдэнэбаяр 16.8 хувь, Д.Мөнхсайхан 16.7 хувь, Ч.Амарбаатар 5 хувийг эзэмшиж байна.
.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ