alim.mn | 2024.12.22
Түгжрэлийн сайд гэж сагсуурсан цагдаа...

Торгууль, татвар, албадлага, сургалт. Эдгээр нь хотын шинэ захирагч Х.Нямбаатар, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан нарын санал болгосон сайхан шийдлүүд, эхний бодлого маягтай юмнууд. Үнэндээ бол бүсчилэх, ялгавартай татвар, төлбөр бол хөгжсөн хотуудын хамгийн үр дүнтэй бодлого байжээ. Харамсалтай нь манайд энэ хүрсэн түвшинд сууриараа наалдаж өгсөнгүй. Тийм ч учраас Нямбаатарын эхний санаачилга унасан.Өөрөөр хэлбэл төлбөртэй бүс тогтоох боломжгүй болсон. Түгжрэлийн сайд ард түмнээ автобусанд суулгаж сургах мэргэн санаа сэдсэн агаад өөрөө сууж буй. Одоо УИХ-ын гишүүд тэргүүтэн эрхтэн дархтнуудыг суулгаж сурна. Окей, гүүд жооб. Гэр хорооллыг барилгажуулах алдарт төсөл газрыг албадан чөлөөлөх гэсэн коммунист журамтайгаа УИХ-д өргөн баригдлаа. Газрыг хэн хэзээ хэрхэн чөлөөлөх, эрх зүйн ямар иш үндэс байх тухай түй ч тайлбар, бэлтгэл байхгүй. Журмаар зохицуулна аа л гэдэг шалдан сүржин зүүлттэй. Гэтэл дөнгөж түрүү долоо хоногт хуулиасаа давсан журмууд хуримтлагдаж гээд 2000- ыг автомат хүчингүй болгосон биздээ. Одоо хийрхэж, хийсвэрлэж биш тооцож, судалж, чадвартай хүмүүсээ урьж суулгаж, ажиллуулж байж төсөл төсөв, бодлого оруулж ирж сурмаар байна аа. Хэдий хүртэл хийрхэх юм бэ ээ. Ийм захиргаадсан, албадлагын шинжтэй төсөл оруулж ирсэнд Ц.Мөнх-Оргил гишүүн Үндсэн хууль сануулсан. Тэгээд улс орон, улс хоорондын хэмжээний том магистрал шугам, төмөр зам, барилга байгууламж барих зэрэг нийтийн эрх ашиг хөндсөн бүтээн байгуулалт хийхэд л АЛБАДЛАГА хэрэглэдэг гэж бараг гайхашран дуу алдаж, Нямбаа, Дээгий хоёртоо анхан шатны хичээл заасан даа. Хотын дарга Х.Нямбаатар гэж хийрхүү коммунист арга барилтай нөхөр, Түгжрэлийн сайд гэж сагсуурсан цагдаа хоёрын хоршил цаашид ямар Монгол гайхамшиг, цагдаажиж албадсан зүйл санал болгож, тулган шаардахыг таашгүй.

 Б.ОЮУН


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ