alim.mn | 2024.12.23
"Голомт"-ын Баясгаланг нүүрсний сонсголд авчир
Хөрөнгө мөнгөө булаацалдсан баячуудын явдалд бидэнд падлийгүй гэж бодоход Д.Баясгалан нь банкны болоод бизнесийн салбарт их муухай бохир “тоглож” ирсэн нь доорх жишээнүүдээс харагдана.
1. “Алтан дорнод Монгол” компаний захирал Т.Ганболд нь “Голомт” банкны том том булхайг баримттай дэлгэсэн хүний нэг билээ. Тэрбээр “Голомт” банкны эзэн Д.Баясгалан нь “Алтан Дорнод Монгол” компаний хуучин захирал C.В.Паушоктой “үгсэн хуйвалдах” байдлаар байгуулсан аккредитивын болон зээлийн гэрээний хиймэл өр төлбөрийн асуудлыг гаргаж ирэн “Өөрийнхөө хиймлээр гаргаж ирсэн өрийг өөрөө төл” гэсэн утга санаатай ил захидлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан “Голомт” банкны Д.Баясгаланд илгээж байсан нэг сонирхолтой явдал бий. Тэрхүү захидалд:
“Голомт” банкны эзэн Д.Баясгалан танаа
“... Голомт банк нь сүүлийн жил гаруй хугацаанд хууль шүүхийн байгууллагаар хүч түрэн С.В.Паушокийн үед өөрсдийн хамтран үүсгэсэн хиймэл зээлийн өр төлбөрийг төлүүлэхээр улайран зүтгэлээ. Олон улсын Арбитрын шүүх, Монгол улсын шүүхээс хүчин төгөлдөр бус худалдааны болон аккредитивын гэрээний төлбөрийг манай компани хариуцан төлөх үндэслэлгүй болохыг тогтоосон боловч хууль бус үйл ажиллагааны золиос болохоос зайлсхийж “Алтан дорнод Монгол” ХХК, “Бумбат” ХХК-иудыг 100 хувийн хувьцаа, эд хөрөнгө, тусгай зөвшөөрлүүдийг бүхэлд нь “Голомт” банкны өмчлөлд шилжүүлэхээр шийдсэнээ мэдэгдэж байна...
...С.В.Паушок-“Иточу”-“Голомт” нар нь тухайн үеийн ханшаар 120 сая ам.долларын машин техник, мөнгөн хөрөнгийг “Иточу”-гаас авч Монгол руу оруулахгүйгээр ОХУ дахь дундын “МОПС” компани руу шилжүүлэн авч, харин Монгол дахь “Алтан дорнод Монгол” ХХК дээр огт аваагүй бараа, техникийн хиймэл өр үүсгэсэн. Энэхүү ажиллагаанд “Голомт” банк нь тухайн үедээ өөрийн хөрөнгөөс хэт давсан үнийн дүнгээр /уг нь “Банкны тухай хууль”-иар өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй байх заалттай/ “Иточу”-гийн харилцагч банкинд барааны төлбөрийг төлөх аккредитивийн мэдэгдлийг хүргүүлж чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үүнийнхээ хөлсөнд нэлээдгүй их мөнгө авсан билээ. Мөн энэ аккредитивын төлбөрийн асуудлаар танай банк “Иточу”-тай 2013 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүхдэлцэж байсан бөгөөд “Иточу” болон “Голомт” банкны хооронд 2013.03.15-нд “Withdrawal agreement” гэрээг байгуулж, нийт 5.203.806.535 иен буюу 88.7 тэрбум төгрөгийн аккредитивийн маргаанаа 1.200.000 ам.доллароор харилцан тохирч хаасан бодит факт, нууц гэрээ тань хүчинтэй байгаа. Энэхүү гэрээ тань “Голомт” банк анхнаасаа гэрээний дагуу бараа нийлүүлэгдээгүй, худалдааны болон аккредитивын гэрээгээр халхавчилсан санхүүгийн схем гэдгийг мэдэж байсныг нотолдог.
“Голомт” банк “Бумбат” ХХК-иас таван зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шүүхэд нэхэмжилж 28.825.478.053 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцааны эд хөрөнгөөр хангахаар шийдвэрлэсэн. Гэвч энэхүү мөнгө нь үндсэндээ компанийн өмнөх удирдлага асан ОХУ-ын иргэн С.В.Паушокийн банктай хамтарч хийсэн хуурамч гэрээ, түүний ОХУ болон гадаад улс руу хөрөнгөө гаргах зорилгоор эзэмшилд нь байсан “Элладон” ХХК, “Кипрстар” ХХК, “Яхтон” ХХК, “Востокнефтегаз” ХХК зэрэг компаниудад үүсгэсэн хугацаа хэтэрсэн хиймэл зээлийн өрийг зээлээр хааж, шинэ зээл болгоход зориулагдсан билээ.
С.В.Паушокийн эзэмшилд байсан “Востокнефтегаз” ХХК-ийн бүх хөрөнгийг одоогоос гурван жилийн өмнө 2013 онд Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоол, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар татварын өрөнд хурааж, төрийн өмчид шилжүүлсэн.
Тус компанийн хөрөнгийг шилжүүлэхэд “Голомт” банкны гүйцэтгэх захирал, эрсдлийн удирдлагын захирлууд тухайн үедээ бичгээр барьцааны хөрөнгийг татварт өгөхийг зөвшөөрч, оронд нь компанид орж ирсэн орлогоор банкны зээлээ мөнгөөр төлүүлж байсан.
Гэтэл гурван жилийн дараа шүүхийн шийдвэрээр дампуураад татан буугдсан компани дээр 22.1 тэрбум төгрөгийн төлбөр гаргуулах, түүнийг нь төрийн өмчид өөрөө зөвшөөрөл өгч шилжүүлсэн одоо ХХААЯ-ны ТЭДС-гийн эзэмшилд байгаа 25.3 тэрбум төгрөгийн үнэтэй Нефть хангамжийн баазаар төлүүлэх шүүхийн шийдвэрийг 2016.05.19-нд хүчээр гаргуулжээ. Нүд улаан, мөнгө цагаан боловч та бүхэн дампуураад татан буугдсан хувийн компанийн өрийг төрийн өмчийг дээрэмдэн авч төлүүлж байгаа энэхүү үйлдлээсээ ичих хэрэгтэй! Аргагүй олон жил худлаа тайлан мэдээ гаргаж төр олон нийтийг хуурч ирсэн үйлдлүүд чинь өөр зам үлдээгээгүй байх.
Хэдийгээр энэ компаниудын хувьцааг худалдан авсан зээлийн төлбөрт танай банкинд нийт 33.1 тэрбум төгрөг буюу тухайн үеийн ханшаар 25 сая ам.доллар төлсөн боловч бидний зүгээс цаашид ийм хууль бус үйл ажиллагаанд орооцолдож, түүний золиос болох, хөрөнгө болж орж ирээгүй, хэсэг хүмүүсийн хууль бус ажиллагаагаар үүссэн хиймэл өр, төлбөрийг өмнөөс нь төлж барагдуулах ямар ч боломжгүй бөгөөд ийм шаардлага ч байхгүй тул хөрөнгөөсөө татгалзаж, танай банкинд шилжүүлж байна.
Иймд Монгол улсын банк санхүүгийн салбар, эдийн засгийг хордуулахад 20 гаруй жилийн туршид голлон оролцсон “Голомт” банкны эрхэм удирдлага Д.Баясгалан та, “Алтан дорнод Монгол” ХХК, “Бумбат” ХХК-иас 100 хувийн хувьцаа, эд хөрөнгө, тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авч тус банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байхдаа өөрөө гарын үсэг зурж, C.В.Паушоктой байгуулсан аккредитивын болон зээлийн гэрээний хиймэл өр төлбөрөө өөрөө барагдуулна уу!” хэмээн бичсэн байсан юм.
“Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд үүнээс гадна “Голомт” банктай холбоотой бас нэг ноцтой баримт гаргаж ирсэн нь Улсын ерөнхий прокурор байсан Д.Дорлигжавт дарамтлуулсны улмаас “Голомт” банкаар дамжуулан 4 сая ам.долларын хахууль өгсөн явдал юм. Тэрбээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “Би Оросын иргэн С.В.Паушокоос “Алтан Дорнод Монгол” компанийг авсан нь Д.Дорлигжавын багт таалагдаагүй тул цагдан хоригдож, түүнээсээ мултрахын тулд 2011 онд дөрвөн сая ам.долларын авилга өгч байсан” гэж дэлгэрэнгүй ярьсан бөгөөд дөрвөн сая ам.долларын асуудалд “Голомт” банкны Д.Баясгалан яаж оролцож, завааруулж, холион бантан хутгасаныг ч мөн ярьсан билээ.
Энэ хэргээс болж Улсын ерөнхий прокурор байсан Д.Дорлигжав, төрсөн дүү Д.Баатарын хамт, “Голомт”-ын Д.Баясгалан ч мөн баригдаж хоригдож байв. Т.Ганболдын яриагаар бол “Голомт” банк гарын үсгийн эрхтэй эздэд нь мэдэгдэлгүйгээр данснаас нь дур мэдэн мөнгө шилжүүлдэг, тэгээд хэрэг бишидвэл буцаагаад татдаг дансны эзнийг шахаж андуурч мөнгө шилжүүлсэн гэх мэт үг өгүүлбэр бичүүлж авдаг гэх ноцтой үйлдэл хийдэг нь тодорхой болсон юм.
Тодруулбал “Голомт” банк “Алтан дорнод Монгол” ХХК-ийн данснаас учир битүүлгээр их хэмжээний долларын гүйлгээ хийж байсан ба хоёр удаагийн гүйлгээгээр 4 сая ам.доллар гаргаж Д.Дорлигжавын дүү Д.Баатарын дансанд шилжүүлсэн байгаа юм. Харин дараа нь дансны эзэн Т.Ганболдтой холбогдоод “Ерөнхий прокурор алчих гээд байна. Андуурсан байна энэ тэр гээд бичиг хийгээд өгчихөөч” гэж гуйж байсан гэдэг.
Энэ бол Т.Ганболдын санаанаасаа зохиосон зүйл биш яалт ч үгүй ийм нэг маапаантай хэрэг гарсаныг Д.Дорлигжав ч баталж “Манай дүүгийн данс руу андуурч хоёр сая ам.доллар шилжиж орж ирсэн байсан. Ингээд “Голомт” банк руу ярихад дарга нартайгаа асуудлыг тодруулаад, андуурч орж ирсэн гүйлгээ байна гээд буцаагаад явуулсан” гэх мэтээр ярилцлага өгсөн байв. “Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын гаргаж ирсэн энэ жишээнээс харахад л “Голомт банк”-ны үйл ажиллагаа луйврын шинжтэй, авилгачид рекетчдийн мөнгийг нааш цааш болгодог, дуртай иргэнийхээ данснаас их хэмжээний мөнгийг гаргаад өөр иргэний данс руу дураараа хийчихдэг, тэгсэнээ буцаагаад татаад авчихдаг нь тодорхой болно. Д.Баясгалан багын найзыгаа “жийн” байж өөрийн болгосон банкаа иймэрхүү л байдлаар удирдаж байгаа юм чинь Хөгжлийн банкнаас хэдэн зуун тэрбум төгрөгийг бага хүүтэй мөнгө зээлж аваад бидэнд өндөр хүүтэйгээр зээлж мөнгө хүүлэх бол наад захын хэрэг.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Farmacia
1 жилийн өмнө
178.159.37.142
farmacia 24h: <a href=" https://farmacia.best/# ">farmacia envíos internacionales</a> farmacias online seguras farmacias baratas online envío gratis https://farmacia.best/ farmacia online
Farmacia
1 жилийн өмнө
178.159.37.142
farmacia barata: <a href=" https://farmacia.best/# ">farmacia online</a> farmacia online 24 horas farmacia online envío gratis https://farmacia.best/ farmacias baratas online envío gratis
Төстэй мэдээ