alim.mn | 2024.12.22
Логикгүй логик

Нүүрсний сонсгол ид явагдаж байгаа энэ үед хамгийн том төрийн өмчит компанийн, өнөө нүүрс гаргах эрхийг жинхэнэ өгч байсан " Эрдэнэс Таван толгой" компанийн гүйцэтгэх захирал асан Б. Ганхуягийг оролцуулдаггүй нь өнөөх зөвхөн Монголд байдаг гайхамшиг болж байна. Мэдээж шүүхийн шийдвэрийг давах ямар ч сайд дарга байж таарахгүй. Гэхдээ энд төрийн механизм ажиллаж байгаа тул ямар нэг зохицуулалт байж болмоор юм. Б. Ганхуягийн хэрэг эцэслээд, шүүхийн шийдвэр гарч ял сонсоогүй. Хэргийг шалгаж тогтоохоор урьдчилсан байдлаар тусгаарласан. Одоо нүүрсний сонсголд тэр уг нь хамгийн гол хүн байх ёстой. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргаж байсан хүн оролцохгүй байх нь ямар ч логикгүй, утга учир итгэл үнэмшилгүй. Түүнийг оролцуулах сонирхол хүсэл үгүй нь тодорхой. Үнэндээ бол нүүрсний хулгайн оргил үе түүний алба хашиж, захирал хийж байсан үе. Тэхээр ямар логик байна аа. Уг нь манай Хуулийн сайд, Түр хорооны дарга Б. Энхбаяр өөрөө хамгийн их логик ярьдаг хүн. Өчигдөр 25 суваг телевизэд Б. Ганхуяг худлаа хэлж мэднэ гэж Хуулийн сайд хэлсэн. Энэ мэдээж нэг тал мөн. Гэхдээ үнэн худлыг тогтоох л гэж байгаа биздээ. Түүнийг ялгаж салгаж, шалгаж тогтоох мэдлэг, ур чадвараар хууль шүүхийнхэн ажиллах ёстой биш үү.
Б. Ганхуяг худлаа ярьж, гүтгэдэг юм байж, бусад нь үнэн ярьж байгааг хэн тогтоох уу. Түүний гол гэрч, бүр оролцогч нь Б. Ганхуяг өөрөө шүү дээ.
Оролцогчгүй сонсгол хэрэгтэй юу.

Б.ОЮУН


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ