alim.mn | 2024.12.22
Дарханы дарга нар кино урлагийн шинэ төрөл болох “машинтай кино”-нд 24.5 сая төгрөг үржээ

“Будаач будаач гэхээр сахлаа будав” гэгч магтаалд булуулдаг Дарханы дарга нарт тохиожээ. Аймгийн Засаг дарга Б.Азжаргалаас эхлүүлээд л цагаан сарын худалдаа, наадмын хуушуур, ногооны наймаа зэргийг иргэдэд ээлтэйгээр “мундаг” зохион байгуулдаг гэж магтуулдаг. Бүр хотын экс даргаар аймгийн даргыг нь “солих” тухай цахимд шуугисан. Тэгвэл бүхнийг мундаг хийх гээд хэтрүүлдэг болжээ.  Төрийн хэмнэлтийн хууль ч зөрчигдөж эхэлсэн. Уг хуулиар төсвийн байгууллагыг кино, урлагийн тоглолт ивээн тэтгэхийг шууд хорьсон байхад Дарханы дарга нар “машинтай кино”-нд 24.5 сая төгрөг зарцуулжээ. Түүнээс гадна машинтай кино гэдэг нь юу болох нь тун сонирхолтой. Байлдаантай кино, адал явдалтай кино гэж сонссоноос ийм нэртэй кино дуулаагүй юм байна. Нэрнээс нь бодоход л төмөр хөлгүүдийн хурд хүчний гайхамшиг, жолооч нарын ур чадварын илэрхийлэлийг харуулсан кино бололтой. Бодвол аймгийн ЗДТГ-ын “төмөр хөлгүүд”-ийг зураг авалтанд оролцуулсан биз ...  Мөн машинтай кинонд мөнгө өгөх тушаалыг гаргасан ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун нь “машинтай кино”-нд тоглож баймаар “типажтай” эр аж.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ