Дэнжийн 1000 түрээсийн рекорд тогтоолоо. Монголд мах хямд байх болж алга даа. Нэг л гэр бүл махны захыг атгаж буй нь ТОГТМОЛынх. Тогтмол өмч хувьчлалын үед автобаазын газрыг авч махны зах байгуулан ажилласаар тэтгэвэртээ гарчээ. Одоо түүний охин Т.Сайнхүү Хүчит шонхор захыг удирдах болжээ. Охин нь 1,1 саяас 1,2 сая төгрөгийн түрээстэй байсан махны лангууг шууд 1 сая 800 мянгаас 2 сая 800 төгрөг болгон нэмжээ.
Гол шалтгаан нь түүний төрсөн дүү Эрүүл мэндийн сайд асан Тогтмолын Мөнхсайхан ирэх 2024 оны сонгуульд өрсөлдөх гэж байгаатай холбоотойгоор намдаа өгөх хандивын, сонгуулийн сурталчилгааны мөнгөө олох зорилгоор түрээсээ огцом нэмжээ гэж шуугиж байна. Ийм байхад мах яаж хямд байх вэ дээ. Хамгийн аймшигтай нь энэ талаар мэдээлэл гадагшаа задруулсан хүн байвал заавал олж тогтоон, түрээсийн гэрээг сунгахгүй хөөж явуулна гэж сүрдүүлснээр лангуу түрээслэгчид амаа үдүүлжээ. Зөвхөн мах ч биш, хүнс ногоо гээд Хүчит шонхор дээр байгаа бүх түрээсээ 2-3 дахин нэмсэн гэх. Мах иддэггүй юм шиг амьдрал мэдэхгүй хямсгар залуу далдуур ард түмний амьдралд дарамт учрууллаа гэж халаглаж сууна. Тиймээс мах ногооны үнийг Ерөнхийлөгчийн зөвлөх Тогтмолын Мөнхсайхан хөөрөгдсөн шүү. Саналаа өгөхдөө сайн бодоорой гэсэн мессеж ард түмний дунд тархаж байна.