alim.mn | 2024.12.22
ДУНДГОВЬ АЙМГИЙН ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Канад улсын улсын Засгийн газрын санхүүжилттэй MERIT төсөл нь “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК, Дундговь аймаг Засаг даргын Тамгын газартай хамтран “Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төсөл”-ийн талаар Дундговь аймгийн иргэдэд мэдээлэл өгөх гурав дахь удаагийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг 2023 оны 6 сарын 13, 14-ний өдрүүдэд аймгийн төв Мандалговь хотод амжилттай зохион байгууллаа.

Уг өдөрлөгийн зорилго нь нөлөөллийн бүсийн орон нутгийн иргэдийн нөхөн сэргээлт болон уурхайн хаалтын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, хаалтын үйл ажиллагаанд оролцох ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэв. Ингэснээр цаашид уул уурхайн компани хаалтын менежментийг хэрэгжүүлэхэд иргэд хяналт тавих, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хөшүүрэг болох юм.

Өдөрлөгийн үеэр уг төслийг боловсруулахад ажилласан үндэсний зөвлөх, эрдэмтдийн баг 2 өдрийн турш мэдээллийн асруудад байрлан, иргэдэд Салхитын уурхайн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, хаалтын үеийн нийгэм-эдийн засгийн шилжилтийн төлөвлөгөө, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө, хаалт, нөхөн сэргээлтийн зардал тооцооллын талаар мэдээлэл өгөн, иргэдийн асуултад хариулан, нээлттэй ярилцлаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ