Италийн Сицили арлын төв Мессина хотод ийм аймшигтай явдал болжээ. Тус хотын эмнэлэгт сувилагчаар ажилладаг Антонио Де Песе нь цагдаагийн газар луу утасдаж хүний амь хөнөөсөн гэдгээ хэлжээ. Цагдаагийнхан гэрээс нь 27 настай эмч Лорена Курантагийн цогцсыг олсон агаад анхны үзлэгээр боомилж хөнөөсөн болох нь тогтоогдсон. Тэрээр сувилагч залуугийн найз бүсгүй гэнэ. Антонио Де Песегийн мэдүүлснээр өөрт нь коронавирусын халдвар халдаасан тул найз бүсгүйнхээ аминд хүрчээ. Тэд хамтдаа эмнэлэгт Совид19-өөр халдварлагсадыг эмчилж байжээ. Сувилагч болон хэрэгтнээс шинжилгээ авахад хоюулаа коронавирусын халдвар авсан нь батлагдсан байна. Талийгаач хэдхэн хоногийн Италийн 41 эмч коронавирусээр амиа алдаад байгаа тухай мэдээллийг цахим хуудсандаа оруулж байжээ. Хэрэгтэн нь анагаахын их сургуулийн оюутан агаад хотын эмнэлэгт дадлага хийж байхдаа эмч бүсгүйтэй танилцаж дотно харилцаанд оржээ.