alim.mn | 2024.12.22
САЛХИТЫН УУРХАЙН ХААЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ЖИШИГ ТӨЛӨВЛӨГӨӨГ ГАРДУУЛЛАА

Салхитын уурхайн хаалтын менежментийн жишиг төлөвлөгөө болон төслийн үйл ажиллагааг Канадын Засгийн газрын санхүүжилттэй “MERIT” төслөөс төрийн өмчит “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2023 оны 07 сарын 3, 4-ний өдрүүдэд боллоо.

Олон улсын болон үндэсний 30 гаруй зөвлөхийн нөр их хичээл зүтгэл, туршлага мэдлэг дээр суурилж бүтээсэн энэхүү төлөвлөгөө Монгол Улсад анх удаа уурхайг хаах менежментийн жишиг баримт бичиг болж буйгаараа ихээхэн үнэ цэнтэй бөгөөд уурхайн хаалт нь уурхайн үйл ажиллагааг хаах үед байгаль орчин, нийгэмд учирсан сөрөг нөлөөлөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, газар нутгийн амьдрах орчны аюулгүй байдлыг бүрэн хангаж, хэвийн нөхцөлд шилжүүлэхэд чиглэсэн цогц ажиллагаа юм.

Нээлтийн үйл ажиллагаанд ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкоф, “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогт, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон УУХҮЯ, БОАЖЯ-ны төлөөллүүд оролцлоо.

Жишиг төслийн танилцуулгыг MERIT төслийн захирал Р.Алтангэрэл, Салхитын уурхайн ХМТ-ний танилцуулгыг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн захирал С.Баярмөнх хийж, “Монгол улсын төрийн байгууллагуудад өгөх зөвлөмж”-өөр “Си Пи Пи Энвайронментал” корпорацийн Ерөнхийлөгч Майк Поссенти мэдээлэл хийлээ.

Салхитын уурхайн хаалтын менежментийн жишиг төлөвлөгөөг хүлээлгэн өгөх ёслол мөн “Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн хэрэгжилтийн үр дүн”, “Уурхайн хаалтын төлөвлөгөөний хэрэгжилт ба тогтвортой байдал” хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ