alim.mn | 2024.12.22
САЛХИТ УУРХАЙН ОРЧНЫ БҮСИЙН 11 ЦЭГТ ШУВУУНЫ ҮҮР БАЙРШУУЛЛАА

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Салхит уурхайн орчны бүсэд шувуудын амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд нийт 11 ширхэг шувууны үүрийг дахин ашиглах хог хаягдлаар хийж, Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, нутгийн иргэдтэй хамтран байршууллаа. Тус үүрэнд шонхор, шилийн сар, хар хэрээ үүрлэх боломж бүрдэх юм.

“Монгол орны шувууны ангилал зүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөл”-өөс гаргасан мэдээгээр Монгол оронд 502 зүйлийн шувуу бүртгэгдээд байна. Тэдгээрийг амьдралын хэлбэрээр нь суурин болон нүүдлийн гэж хоёр үндсэн бүлэгт ангилан авч үздэг.

Цаашид Их газрын чулууны Байгалийн цогцолборт хамгаалалтын захиргаатай хамтран шувууны үүрэнд хөдөлгөөнт камер байршуулж шувууны үүрлэлт, үржлийн амжилтын судалгаа болон ховор амьтдын судалгааг хийхээр төлөвлөн ажиллаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ