ЗГХЭГ, “Эрдэнэс Монгол” ХХК, Удирдлагын академиас хамтран зохион байгуулж буй “Амжилт бол сонголт” манлайллын хөтөлбөр өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэ үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Эрдэнэс Монгол нэгдлийн хөгжлийн төлөвлөгөө” сэдэвт илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.
Тэрбээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс 2023 оныг өөрчлөлт шинэчлэлтийн жил болгон зарласан. Засгийн газраас төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, үр ашиг, орлогыг нэмэгдүүлэх зорилтыг тавьж буй. Үүний хүрээнд стратегийн чухал ач холбогдолтой, уул уурхайн ТӨК-иуд нэгдсэн менежментээр ажиллаж, гадаадын хөрөнгө оруулагчидтай нэг цонхоор харилцаж эхэлснээр олон давуу тал гарч байна. Улс орны хөгжилд чухал ач холбогдолтой энэ салбарын хөгжилд залуус та бүхний манлайлал, шинэ санал, санаачилга чухал учраас энэхүү хөтөлбөрийг хамтран зохион байгуулж байна” хэмээн онцлов.