Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт "Бэлэн мөнгө" гэсэн шинэ талбар нэмэгдсэн. Ингээд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 1 тэрбум 896 сая 110 мянган төгрөг бэлнээр байна гэж мэдүүлсэнээр танхимдаа хамгийн их мөнгөтэй, толгой баячуудыг тэргүүлсэн юм. Аман хүзүүнд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн оржээ. Тэрбээр 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 1.5 тэрбум төгрөг бэлэн буй гэжээ.
Баян Чойжоог давсан “Баян” Ш.Адьшаа нүүрсний хэрэгт мөн л нэр холбогдов. Гэтэл нөгөө алдарт гишүүн “Би УИХ-ын гишүүн болсноосоо хойш хулгай хийгээгүй” гэж хариулсан гэх “онигоо” гарав. ”Гааль”-ийн Адьшаа анх 2005 онд авлигын том хэрэг мандаж, Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатараас эхлээд Бичигтийн боомтын Даваажав гээд тухай үеийн Гаалийн "одод" хэцүү нэртэд орсон. Тэр үед Адьшаагийн нэр хамгийн тод дуулдсан ч сугарч үлдэж чадсан билээ. Тэрчлэн 2015 онд “Гаалийн” Ш.Адьшаа нь авлигын хэрэгт холбогдсон. Гэвч “Улаанбаатар мед” эмнэлгийн магадлан итгэмжлэлийн асуудлыг бүтээх зорилгоор хариуцсан хүнд нь “хурдан шийдээрэй” гэж хэлээд 5.000.000 төгрөгийг өгсөн. Иймд миний хэргийг Өршөөлийн хуульд хамруулж шийдэж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргаснаар Өршөөлийн хуульд хамрагдсан байдаг.
Нүүрсний сонсголд нэр нь дурдагдсаар. Эндээс харахад хаана хулгай, хаана авлига албан тушаалын хэрэг байна тэнд Адьшаагийн нэр хамгийн түрүүнд цохиж явах юм гэлцэж байна. Асуудалд оромтгой болохоор тэр үү, асуудлаас бултамтгай. Баян хүн бачтай гэж. Адьшаа гишүүдтэй АН, МАН-гүй сүжирч, сүүлдээ аль намаас сонгогдсон хүн бэ гэж гайхахад хүргэдэг. Сайд дарга нарын томилогоон дээр хамгийн түрүүнд ирж суугаад чихийг нь алт болтол магтаж, томилгоон бүхнийг дэмжиж суудаг гишүүн. Ингэж л тал засаж байж мөнгө хураадаг юм байх даа...