Олон жил дуншсан энэ хэргийн хохирогч Сейжи Масакагийн нийт хохирол нь монгол мөнгөөр 1.6 тэрбум төгрөг гэнэ Үүнд 2011 онд “үндэсний хонжворт сугалаа явуулахад хэрэгтэй 750 мянган долларыг гурван жилийн хугацаатай зээлбэл 10 дахин өсгөж өгнө, үүний баталгаа болгож өөрийн эзэмшлийн Инфо-Актив команийн 10 хувийг шилжүүлье” хэмээн 750 мянган доллар буюу 939 сая төгрөг залилсан гэж бурууджээ. Түүнээс гадна зээл нэрээр авсан 130 мянган доллар, Солонгосоос оруулж ирсэн хоёр эксковаторын 551 сая төгрөг нэмэгдсэн. Өндөр настай япон иргэний мэдүүлсэнээр Ричард хэмээх Монголд аялал зохион байгуулдаг бизнесмэн тэднийг танилцуулсан гэнэ. Англид тван жил номын дуу сонссон Г.Лхамсүрэн нь анхны уулзалтаараа “хөдөө орон нутагт номын сан байгуулах” мөрөөдөлтэйгөө ярьсан нь Сейжигийн сэтгэлийг хөдөлгөжээ. “Инфо-Актив” компанийхаа талаар ярьж үндэсний сугалаат хонжвор явуулах хэн ч хийдэггүй, тусгай зөвшөөрөлтэй гэжээ. Хотоор дагуулан явж Их дэргүүрийн урд талд байрлуулсан хонжворт сугалааны сурталчилгааны самбараа үзүүлжээ. Телевизийн нэвтрүүлэгт хүртэл оруулсан. Ингээд япон иргэн 750 мянган долларыг “Инфо-Актив” компаний захирлын хувийн дансанд шилжүүлжээ. Үүнийгээ залилуулсан гэж гомдоллож байгаа бол монгол захирал нь “бизнесийн харилцаа, хөрөнгө оруулж 10 хувийн хувьцаа авсан л хэрэг” гэж үгүйсгэсэн. Үндэсний хонжворт сугалаа нь эхэндээ явагдаж 3800 хүнийг азтан болгоод зөвшөөрлөө сунгуулж чадаагүйн улмаас хаагджээ. Үүнийгээ хөрөнгө оруулагч нарт “татвар 40 хувь хүртэл нэмэгдсэн, өрсөлдөгчид олширсон” гэж тайлбарлаад ашиг өгөөгүй байна.
Мөрдөн байцаалтаар Г.Лхамсүрэн нь өнөөх 750 мянган долларын 150 мянгыг хувьдаа зарцуулж үлдсэнийг нь компанидаа хөрөнгө оруулсан гэж мэдүүлжээ. Гэсэн ч хөрөнгө оруулсан гэх баримт тогтоогдоогүй. Энэ зуурт тэрээр хүчтэй болоод “Стандарт аппертмэйнт” гэдэг хотхон барьжээ. Ингээд япон иргэнд хөрөнгө оруулалтын алдагдлын нөхөн төлбөрт нь 45 мянган долларын үнэлгээтэй гэх нэг өрөө байр өгчээ. Гэтэл тэр байр нь байнга ус алддаг тул бушуухан тал үнээр нь зарсан гэнэ. Ийнхүү манай үндэсний хонжворт сугалаанд хөрөнгө оруулсан япон өвгөний хөрөнгө оруулалтын “түүх” төгсжээ. Тэрээр Монголд нийтдээ таван удаа хөрөнгө оруулсан агаад тавуулаа ингэж гунигтай өндөрлөсөн байна. 130 мянган долларын тухайд Г.Лхмсүрэнгийн нэр дээр байдаг “Стандарт капитал” компанид зээл болгон өгсөн ч мөн л залилан гэж тогтоогдоогүй.
Гадаад хүн уул уурхайн хүнд механизм оруулж ирэхэд төвөгтэй гэсний дагуу Г.Лхамсүрэнгийн “Рич Шелл” компаний нэрээр оруулж иржээ. Гэсэн түрээсийн ашиг өгөхгүй байсан тул япон иргэн өөрөө ирж шалгажээ. Шалгахад хоёр эксковатор нь байхгүй, Г.Лхамсүрэн нь ХААН банкинд зээлийн барьцаанд тавьсан нь илэрчээ. Хоёр жилийн дараа л нэг эксковатаорыг нь буцаан өгсөн агаад нөгөөгийх нь түрээсийн мөнгийг авч чадаагүй. Гэсэн ч энэ бүхэн нь мөн л “итгэлцэл дээр үндэслэсэн бизнес харилцаа” гэж тогтоогдсон байна. Шүүх дээрхи үндэслэлээр монгол бизнесмэнийг цагаатгаж япон хөрөнгө оруулагч гар хоосон хоцорчээ. Мөрдөн байцаалтын явцад Г.Лхамсүрэнгийн үйлчилгээ болон орон сууцны зориулалттай зургаан том обьектыг битүүмжилсэн гэнэ. Үндэсний хонжворт сугалаанаас хойш том бизнесмэн болсон агаад буяны хүмүүнлэгийн олон үйл бүтээжээ. Хамгийн томоос нь гэхэд 2015 онд “Ийгл” ТВ-ийн “Хүсэл мөрөөдөл” нэвтрүүлгээр таван хүүхэдтэй, таксичин эрийн тухай гарчээ. Дараа жил нь нас барсан тухай мэдээлэл сонссон гэнэ. Ингээд ажилчиддаа зориулан барьж байсан орон сууцнаасаа ар гэрт нь хоёр өрөө байр өгсөн байна.
Харин япон өвгөн хэдий насан өндөр болсон ч Монголын хөдөөгийн хүүхдүүдэд зориулан ямар ч байсан номын сан байгуулна гэж амлажээ.