alim.mn | 2025.01.02
Сүүлийн 10 жилийн дотор 5.2 сая тонн нүүрс хулгайгаар гарчээ
Тавантолгойгоос 9254 тээврийн хэрэгсэл 52.000 удаагийн үйлдлээр 5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгэхгүй гаргасан байна. Долоон тээврийн хэрэгсэл нийт 100-гаас дээш удаа, 65 тээврийн хэрэгсэл 50-100 удаа “хоосон” гэж бүртгүүлэн гарсан байна. Тухайлбал: Мөнхжаргал гэдэг жолооч “Жиасмон ложистик” гэх Хятад компаний нэр дээр 139 удаагийн тээвэрлэлтээр 19,000 тонн нүүрс хулгайгаар гаргасан гэжээ. Хамгийн олон удаагийн давтамжтайгаар хулгайн нүүрс гаргасан 20 жолооч, 15 нүүрсний компанийг нүүрсний сонсголд дууджээ. Гэвч жолооч нар ”Бид гаалийн бүрдүүлэлт энэ тэрийг мэдэхгүй, яв гэхээр нь явдаг” гэж мэдүүлж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ