alim.mn | 2025.01.02
Газар хөдлөлтийн талаар мэдээлэл өгөв
Өнгөрсөн шөнө Хятадын Ганьсү мужийн Линьшя жөүгийн Жишань Шяний нутагт 6.2 баллын хүчтэй газар хөдөлсөн. Авран туслах ажлыг газар дээр нь удирдах ажлын хэсэг өнөөдөр өмнө хэвлэлийн бага хурал хийж, нөхцөл байдлыг танилцуулав.
Өнөөдөр буюу 19-ний 8 цаг 47 минутын байдлаар газар хөдлөлтөд 105 нас барж, 186 хүн бэртэж гэмтэн, 4782 байшин, орон сууц эвдэрч сүйджээ. Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо эмчилгээний тусламжийн яаралтай зохицуулалт хийж, Бээжингийн Шехэ эмнэлэг, Сычуаний их сургуулийн харъяа Хуаши эмнэлгийн хүнд эмчилгээ, ортопед, мэдрэлийн мэс засал, ерөнхий мэс заслын үндэсний зэрэглэлийн мэргэжилтнүүдийг гамшгийн бүсэд томилсон байна.
Сычуань, Шааньши, Ниншя зэрэг газраас яаралтай эмчилгээний 3 багийг Ганьсү, Хөхнуурт томилжээ. Түүнчлэн гамшгийн дараа Ганьсү мужийн эрүүл мэндийн салбар онц байдлыг зохицуулах горимд шуурхай шилжиж, гэмтэж бэртсэн хүмүүсийг яаралтай аварч ажилласан бол Хөхнуур муж түргэний 68 машин, эмчилгээний 40 гаруй мэргэжилтнээ аврах ажилд оролцож байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ