alim.mn | 2024.12.23
Нийлээд хулгайлах уу ОК, ул мөрөө устгах уу DELETE

“Нийлээд хулгайлах уу ОК, баримтаа устгах уу DELETE” гэдэг зарчим манай төрийн өмчит компаниудад түгээмэл болчихож. Том, жижиг хоёр Тавантолгой, сайжруулсан түлшний үйлдвэртэй нь хамт хэлэлцсэн энэ хэдэн хоногт ерөөсөө ийм л зүйл ажиглагдлаа. Нийлээд хулгайлчихъя гэж санал нэгдсэн тэд нөгөөхөө устгах ажлаа ч бас мартаагүй байх юм.

Тухайлбал,

-“Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн тогтоол шийдвэр болон хэнд хэдэн тонн нүүрс тээвэрлүүлэх зөвшөөрөл өгсөн талаарх баримт үерт урсаад алга болсон.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн 2016 оноос өмнөх хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг багтаасан материал устсан. Өөрөөр хэлбэл, ТУЗ-ийн бүх протокол байхгүй гэсэн үг.  

-2010-2016 онд долоон тэрбум төгрөгийн  үнэлгэээтэй 310 мянган С зөвшөөрөл олгосон ч, бүх баримт  нь устжээ. Монгол Улсын аль ч байгууллагад тэр баримт байхгүй, хайгаад ч олдоогүй.

-Монгол Улсын хил гаалиар болон Хил хамгаалах ерөнхий газрын дата мэдээлэл буюу хилээр хоосон гарсан хэмээн бүртгүүлсэн 3000 гаруй автомашины бичлэгийг устгасан байсныг супер админы хүчээр эргэн сэргээсэн.

-“Тавантолгой түлш” компанийн санхүүгийн баримт бичиг, худалдах, худалдан авах гэрээ, тендер сонгон шалгаруулалтын баримт бичгүүд устгаж алга болсон.

-Нүүрс тээврийн пүүний дата бүгд асуудалтай. Датаг мөн устгаж байсан.

Энэ юу болж байна вэ. Монгол Улсын уул уурхайн салбарын гол баримт бичгүүдийг хулгайгаа нуухын тулд тэд устгаж, үерт урсгаж, Монгол Улсын бүх архиваас алга болгож чадсан байна шүү дээ. Ямар шалтгааны улмаас баримтыг устгав гэдэг хардлага ч дагаад гарна. Асуудал байсан учраас л баримтаа устгасан гэсэн үг биз дээ. Сая, сая ам.долларын боломжийг хулгайлсан нь баримтаар нотлогдсон учраас санхүүгийн баримт устгасан хүмүүсийг олж илрүүлэн хариуцлага тооцох шаардлагатай байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Irgen
1 жилийн өмнө
139.5.216.32
Barij horij shalgaach ee darga nar chin oroondoo ajlaa hiiged l suuj bna
Irgen
1 жилийн өмнө
139.5.216.32
Barij horij shalgaach ee darga nar chin oroondoo ajlaa hiiged l suuj bna
Төстэй мэдээ