alim.mn | 2024.12.23
Улсын төсөвт 1,950,000,000 төгрөгийн хохирол учруулсан хэргээр БОАЖЯ-ны газрын дарга Г.Нямдавааг баривчилсан ч дарагдав

Албан тушаалтнууд нь авлигын хэрэгт хамгийн их холбогддог газар бол БОАЖЯ. Сүүлийн хоёр ч жилд, хоёр ч газрын дарга нь авлигын хэргээр АТГ-т баригдсан. БОАЖЯ бол хулгай нүүрлэсэн газар гэж хэлэхэд хатуудахгүй болов уу. Нэг хэсэг хятадуудын 80 вагон самрын хэрэг гэх асуудал дуулиан дэгдээсэн. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхоролын сонгуулийн менежер, БОАЖЯ-ны нөөцийн газрын дарга Даваасамба албан өрөөндөө 150 сая төгрөгийн авлига авч байгаад баригдсан. Тусгай хамгаалалт бүхий Богд уулын ойр орчмын газрыг жижиглэн зарсан хэрэг БАОЖЯ орчмоос эхтэй гэлдцэг. Мөн л сайдаар ажиллаж байсан Батцэрэг Соёмбот уулын энгэрийн газрыг хувь хүнд өгчихсөн гэж яригдаж байлаа. Кувейтын Засгийн газрын газраас өгсөн 1,3 сая ам.долларын асуудал байн байн сөхөгддөг. Сүүлдээ  Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын эхнэрийн Банк бус санхүүгийн байгууллагын дансаар орсон гэх үг учир мэдэх хүний амнаас гарлаа. Олон тооны шонхор шувуу хилээр гарч,  олон тооны аргал, угалз агнах зөвшөөрөл хуучин сайдын үед гарсан гэгддэг.

 Араас нь БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, УИХ-ын гишүүн асан Г.Нямдавааг АТГ баривчилсан. Г.Нямдаваа нар нь албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, өөрийн өмчлөлийн нүүрснээс хий гаргаж авах үйлдвэргүй аж ахуйн нэгжид хууль бус давуу байдал олгож, эрх бүхий байгууллагын баталсан зураг төсөвгүй, эдийн засгийн тооцоолол, судалгаагүй байхад хийн хоолойн ажлыг шууд гэрээгээр олгосны улмаас тус компани нь ашиглах боломжгүй хуванцар хоолойг газарт суурилуулж улсын төсөвт 1,950,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Юутай ч Ерөнхий сайдын хэлдгээр “хөдөөний” гэж болох хаа холын баруун хязгаарт удаан амьдарсан Г.Нямдаваад төсвийн 2 тэрбум шахуу төгрөгөөр наадах зүрх зориг байхгүй. Олсны үзүүр үхэр бий гэдэг шиг энэ мэт хүмүүсийн цаана нэг хүн бий гэж хардагдаж байна. Хоёр ч газрын дарга нь баригдан жил гаруй болсон ч энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй л байна. 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Unrenda
4 жилийн өмнө
5.188.84.6
Buy Hczt https://bbuycialisss.com/ - Cialis Nexium Online Australia <a href=https://bbuycialisss.com/#>Buy Cialis</a> Cialis Tadacip Wirkung
п»їcialis
4 жилийн өмнө
5.188.84.6
Cephalexin And Alchole Encatuenueno https://acialisd.com/# - Cialis Apport Prezzo Levitra In Farmacia Fesearnefs <a href=https://acialisd.com/#>Cialis</a> Gegignexia Viagra Prescription Online
generic cialis 5mg
4 жилийн өмнө
5.188.84.3
Cialis E Assuefazione Dydayodots https://biracialism.com/ - cialis 20mg for sale Perbunse cialis viagra comparison encode <a href=https://biracialism.com/#>Cialis</a> foepeembotte Zenegra 100
Төстэй мэдээ