Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: -Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул сууж байна. Та Сангийн яамны газрын дарга, дэд ажлын хэсгийн даргаар тухайн үед ажиллаж байсан юм байна. Таны ахын хамаарлын компани буюу Говь инфрастахчер партнерс ХХК 13.2 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэдэг шинжээчийн дүгнэлт байна. Та ямар тайлбар хийх вэ?
Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул: Дэд ажлын хэсэгт ЗГХЭГ-ын даргын захирамжаар орж ажилласан. Нийтдээ 2206 метрийн урттай 27 ширхэг гүүр барих ажил байсан. Үүний сонгон шалгаруулалтыг Улаанбаатар төмөр замынхан хийсэн. Гэвч гэрчээр нэг ч хүн ирээгүй байна. Хамгийн уртдаа 226 метр гүүр хамгийн богино нь 13.9 метр гүүр барихаар ТЭЗҮ-д тусгасан байсан. Ажлын хэсэгт хуралд танилцуулагдаагүй. Нийтийн болон хувийн ашиг сонирхлын тухай хуульд зааснаар ажлын хэсгийн даргад манай ах Говь капитал ХХК-ийн 17 хувийг эзэмшдэг. Нийтдээ зургаан эзэмшигчтэй. Гүүр барьдаг. Үндсэн үйл ажиллагаа нь Оюутолгой ХХК-ийн гүний уурхайд ажил гүйцэтгэдэг байсан. Улаанбаатар төмөр зам компани гүүр барьдаг бүх компаниудын үнийн саналыг аваад сонгон шалгаруулалт хийсэн. Ингээд дэд ажлын хэсэгт орж ирсэн. Хурал өглөө байсан. Тухайн үед ажлын хэсгийг ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг генерал ахалж байсан. Миний хувьд энэхүү компаниас манайх ах хувь эзэмшдэг учраас оролцох боломжгүй гэдгээ хурлын тэмдэглэлд оруулсан. Шинжээч танилцсан бол миний хэлсэн үг байж байгаа” гэв.