alim.mn | 2024.12.22
Б.Сайнжаргал: Би ямар хулгай хийлтэй биш, худлаа ярилтай биш

УИХ-ын сонгуулийн сурталчилгааны сонгуулийн салхийг хагалж, О.Гэрэлт-Од, Т.Сайнжаргал хоёр хошин шогийн МУГЖ М.Баярмагнай, Л.Баттулгыг дагуулан явсан. Гэтэл мордохын хазгай болсон бололтой. Нөгөө эвтэй дөрвөн амьтан шиг явсан залуус мөнгөнөөсөө болж муудалцжээ. Өчигдрөөс МУГЖ М.Баярмагнай "Сэлэнгийн 2 хулгайч луйварчны талаар бүх үнэнийг дэлгэх болно. Шууд харалцааныг хийх болно.Харж байгаарай манайхан" гэж ил тод бичиж байна.

Харин Т.Сайнжаргал "Бид уг нь ингээд ахан дүүс болоод явж байсан юмсан. Иймэрхүү байдлаар өөрийнхөө хүслийг гүйцээж бусдын нэр хүндэд халдаж, өөрсдийнх нь аманд орсон мөнгийг өгөхгүй болохоор гутаан доромжилж, залуучуудыг нулимдагаа болих хэрэгтэй шүү. Залуучууд бид АВЛИГАЧИН БИШ. Нам гэхээр мөнгө гэж хардаг, Шинэ үеийн залуучуудыг иймэрхүү хүмүүс хулгайруу, мөнгө уруу түлхдэг юм байна.
Авлигачдаас амандаа мөнгө чихүүлээд сурчихсан, тэр сурцаараа залуучуудаас бөөлжтөл амандаа мөнгө чихүүлж чадаагүйдээ ийм үйлдэл гаргаж буйд харамсаж байна.
О.Гэрэлт-Од бид 2 Сэлэнгэ нутгаараа бүтэн тойрч иргэдэд өөрсдийн хийсэн ажлуудаа танилцуулж, мөн урлагийн тоглолтоор үйлчилгээ үзүүлсэн.
Ингэж явахдаа Би Монгол Хүн гэх М.Баярмагнай гавъяат, Agluu Battulga гавъяат нартай аман гэрээ хийж 17 сум, 6 тосгоноороо явсан. 10 шөнө, 11 өдөр хамт явахдаа улс төрийн зорилготой зарим хүмүүс биднийг харлуулах зорилгоор согтуу хөлчүүгээр нь дуудаж санаатайгаар үйл ажиллагааг маань тасалдуулах, өөрсдөө бидний эрх чөлөөнд халдчихаад биднийг цагдаад өгөх зэргээр янз бүрийн л үйлдлүүд гаргаж байсан. Энэ бүгдэд хамтдаа явсан болохоор 2 гавъяатын янз бүрийн дарамт шахалтанд дуугүй л байсан. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэгчээр хэлсэн, нэхсэн асуудлуудын хүлээн зөвшөөрч, тодорхой цаг хугацааны дараа шийдье гэдгээ удаа дараа ч илэрхийлж байсан.
Өөр яалтай билээ дээ, би ямар хулгай хийлтэй биш, худлаа ярилтай биш. Би тэгж чадахгүй ээ.
Хэрвээ иймэрхүү байдлаар хандаж байвал хуулийн байгууллагад хандах болно гэдгээ албан ёсоор хэлчихье Т.Сайнжаргал" гэжээ.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ