Оскарын шагналт "Parasite" киноны гол дүрийн жүжигчин И Сун Гюн машинаасаа ухаангүй олдсон тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлжээ. Чусон Илбу сонинд мэдээлснээр жүжигчин И Сун Гюүн машинаасаа ухаангүй олдож, түүнийг яаралтай тусламжийн тасагт хүргэсэн гэжээ.
Түүнийг өглөөний 10:30 цагийн орчимд Сөүл хотын төвд орших нэгэн цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоогоос олжээ. Түүний машины зорчигчийн суудалд шахмал түлш олдсон байна. Цагдаа нар жүжигчин И Сун Гюн амиа хорлох тухай гэрээслэл бичээд гэрээсээ гарсан тухай мэдээлэл авсан гэж дурдсан байна.
Жүжигчин И Сун Гюн хар тамхи хэрэглэсэн хэргээр байцаагдаж байсан. Тэрээр хүнд хууртагдан хар тамхи хэрэглэсэн хэмээн мэдүүлсэн бөгөөд шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан билээ.