alim.mn | 2024.12.22
Japan Airlines авиа компаниар зорчиж явсан 379 зорчигчийг, 90 секундэд аварчээ

Токио хотын Ханеда нисэх онгоцны буудалд буулт хийх гэж байсан Japan Airlines авиа компанийн, зорчигч тээврийн онгоц, эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдсөний улмаас осолдон, шатсан байна. Онгоцонд байсан бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн ч эргийн хамгаалалтын онгоцонд байсан таван хүний амь үрэгдсэн харамсалтай явдал боллоо.

Тус орон нутгийн нислэгт зорчигч болон агаарын хөлгийн багийн гишүүн нийлсэн 379 хүн зорчиж явсан бөгөөд "NHK" телевизийн мэдээлснээр онгоц осолдох үеэр хүний амь нас эрсдээгүй. Галаас бүх зорчигчдыг эсэн мэнд аварсан байна.

Японы Ерөнхий сайд Фумио Кишидагийн үндэсний телевизээр мэдээлснээр, эргийн хамгаалалтын онгоцны зургаан гишүүний тав нь өчигдөр болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст туслах гэж байгаад амиа алдсан болохыг баталжээ.

Өмнө нь NHK телевиз таван хүн нас барсан тухай мэдээлсэн бөгөөд эргийн хамгаалалтын онгоцны ахмад амьд гарч чадсан хэдий ч эмнэлэгт хүнд шархадсан байдалтай байгаа юм.

Тодруулбал, орон нутгийн цагаар мягмар гаригийн 14:00 цагт Японы Саппоро хотоос Токио хотын чиглэлд хөөрсөн хөлөг онгоц 17:47 цагт нийслэлийн Ханеда олон улсын нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдож, хөдөлгүүр болон их бие нь галд автаж, шатсан байна.

 

Эх сурвалж: NHK World - Japan


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ