Өнгөрсөн 10 дугаар сарын эхээр "ногоон автобус"-ны хэрэг мандаж бөөн дуулиан болсон. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд парк шинэчлэлт хийх зорилгоор ногоон өнгийн том оврын автобусыг Вьетнам улсаас оруулж ирсэн ч асуудал үүсч, Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан шалгалт гарч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн билээ. Нэр бүхий дөрвөн хүнийг саатуулан, цагдан хориод эхэлсэн. Гэтэл саатуулсан хүний нэг Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар шалгагдах хугацаандаа өөрийгөө хутгалж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн юм. Улмаар сэхээнд орсон байдалтай тул түүнтэй холбоотой мөрдөн шалгалтын ажиллагааг түр зогсоосон. Түүнээс хойш дөрвөн сар гаруй хугацаа өнгөрлөө. Уг нь С.Жавхланбаатар зүгээр ч нэг сул дорой хүн биш, Тээврийн цагдаагийн албаны Дэд даргаар ажиллаж, цагдаагийн хурандаа хүн. Цагдаагийн хурандаа сэтгэл санаа нь тогтворжиж томоожоогүй өсвөр насны хүү амиа хорлохоор завдсан шиг загнаж өөрийгөө хутгалсаан нь хачирхалтай.
Энэхүү алдарт "Ногоон" автобуснуудын бүх гэрээнд гарын үсэг зурсан, гардан гүйцэтгэсэн хүн нь яах аргагүй Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар. Д.Сумъяабазар нар нэг нутгийн, гэр бүлийн найзууд.
Тэрчлэн Д.Сумъяабазарын Үндэсний хөрөнгө оруулалтын банканд тодорхойгүй эх сурвалжаас 10’000’000 ам.доллар /34 тэрбум төгрөг/ шилжиж орсонийг Монгол банк шалгахаар царцаасан тухай мэдээлэл гарч байсан.
Ногоон автобуснуудын урдчилгаа төлбөр 130 тэрбумынхаа 70 тэрбумыг Тэнүүн-Огоо Вьетнамын компани руу шилжүүлсэн. Үлдсэн 60 тэрбум төгрөг хаачсан нь тодорхойгүй. Сүүлдээ Солонгос руу гахайн ферм рүү шилжсэн болоод сураг алдарлаа.
Анх ногоон автобусны асуудал мандмагц Хотын дарга асан Д.Сумъяабазар “Би яасан гэж хариуцлага хүлээх юм!” гэж омогтой мэдэгдэл хийсэн ч ердөө хоёрхон цагийн дараа шалчийтал "хулхи нь бууж" үг дуугүй огцрохоор болсон. Цагдаагийн хурандаа С.Жавхланбаатар, Монгол Улсын аварга бөх Д.Сумъяабазар ч хутга шөвөг бололгүй эр хүн шиг шалгуулаад нэг талдаа гарахгүй дээ. Тэр тусмаа насаараа ажиллаж, хурандаа болтлоо цагдаа шалгахаар юундаа айж, өөрийгөө хутгалахдаа тулна вэ?!