"Перу" хөл хориогоор эрчүүд сондгой, эмэгтэйчүүд тэгш тоотой өдрүүдэд гадагшаа гарахаар болжээ
Манай автомашинд тогтоосон дугаарын хязгаарлалттай адил хөл хориог Перуд тогтоожээ. Энэ өвөрмөц хорио ёсоор эрчүүд сондгой тоотой өдрүүдэд буюу даваа, лхагва, баасан гаригт, харин эмэгтэйчүүд тэгш тоотой буюу мягмар, пүрэв, бямба гаригт гадагшаа гарахаар болжээ. Мөн ням гаригт эр эмийн аль нь ч гадагшаа гаралгүй гэртээ суух ёстой. Ерөхийлөгч Мартин Вискаррагийн мэдэгдсэнээр энэ нь аль болох олон хүнийг гэрт нь суулгах хамгийн ухаалаг арга гэнэ. Энэхүү жендерлег хөл хорио энэ сарын 18-наас эхлэсэн. Одоогоор Перуд 1000 гаруй хүн коронавирусын халдвар аваад байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ