Х.Арман Бугатын нэгдсэн халаалтыг төрсөн дүүдээ давуу байдлаар өгч төсвийг нь даруй 3 дахин нэмжээ
Өнгөрсөн 2023 оны эхээр Баян-Өлгий аймгийн орлогч дарга Хуанганы Арман эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан нөхөрлөлийн хөрөнгийг дур мэдэн зүй бусаар зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон, мөн бусдад хахууль өгөхийг завдсан гэх хэрэг нь прокурорт шилжсэн ч учир битүүлгээр хаагджээ.
Тэрбээр Бугат Сумын нэгдсэн халаалтыг төрсөн дүүдээ давуу байдал бий болгон авч өгч, жилийн дараа төсвийг нь даруй гурав дахин нэмж өгсөн. Энэ нь 180 сая төгрөгийг 580 сая хүргэсэн гэсэн үг. Тэгсэн мөртлөө ажилчид нь илүү цагийн мөнгө, урамшуулалгүй, норм хувцас, сүү гэх мэт наад захын хангамж ч үгүй, амьжиргааны доод түвшин 550 000 төгрөгөөр цалинжин ажиллаж байна.
Мөн Бугат сумын иргэн Жамбал нь нийтийн албанд томилогдох эрхээ шүүхээр хасуулсан боловч Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч дарга Х.Арман нь давуу байдлаа ашиглан уг хүнийг удирдах албан тушаалд томилсон байна.
Монгол Улсын бүгд найрамдах Боловсролын яаманд гэж хаяглан бичиг илгээж байдаг, хариуцлагагүй, өөрийн эрх ашигаа эхэнд тавьдаг Х.Арман нь аймгийн орлогч даргаар санаа зовох зүйлгүй ажилласаар, өөртөө давуу байдал бий болгож хэтэвчээ зузаатгасаар байх уу. Мөн Ардын намын Баян-Өлгийн аймаг дахь "загалмайлсан эцэг" Х.Баделхан гишүүн түүнийг аймгийн намын даргаар зүтгүүлж байгаа нь ард нь том ашиг сонирхол байгааг харуулж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
EdDrugs
10 сарын өмнө
178.159.37.142
best ed treatment pills: <a href=" https://edpills.bid/# ">over the counter erectile dysfunction pills</a> impotence pills
pills erectile dysfunction https://edpills.bid/# - best treatment for ed
Төстэй мэдээ