alim.mn | 2024.12.22
Хөтөлийн “Цемент шохой” компанийг УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир удирдаж байна

Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир удирдахаар болжээ. Лүндэгийн Наранбаатар ажлаа өгснөөр түүнийг энэ сарын 5-ны өдөр “Цемент шохой” компанийн гүйцэтгэх захирлаар томилжээ.

Өмнөх захирал Л.Наранбаатар оны өмнө УИХ-д нэр дэвшсэнээр ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

“Цемент шохой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Элдэв-Очир нь Политехникийн дээд сургуулийг төгссөн.

  • 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын трест, конторт монтёр, мастер, инженер, ерөнхий инженер, дарга
  • 1992-1996 онд “Моn Star” ХХК-ийн дэд захирал
  • 1996-1998 онд “MCS internatiolnal” ХХК-ийн дэд захирал
  • 1998-2003 онд “Спирт бал бурам” ХК-ийн захирал
  • 2003-2008 онд “ZHT & MCS distribution” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2003-2012 онд “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч
  • 2012-2013 онд Канад Улс дахь Монгол улсын Элчин сайдын яаманд элчин зөвлөх
  • 2013 оноос Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга
  • 2016-2020 онд УИХ-ын гишүүн
  • 2017-2019 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
  • 2020 онд Монгол Улсаас Японы Осака хотод суух ерөнхий консулаар ажиллаж байжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ