Б.Баттүшиг Н.Цэлмүүн хоёрыг дээрэмдсэн 3 залууд 3-5 жил хорих ял оноов
Өнгөрсөн оны 10 дугаар сарын 11-нд МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг эхнэр Н.Цэлмүүний хамт Парисын олимпийн наадмын бэлтгэл ажлын хүрээнд Парист ажиллах үеэр дээрэмдүүлсэн хэрэг гарсан. Гэмт этгээдүүд Б.Баттүшиг, Н.Цэлмүүн хоёрыг Шарль-де-Голл нисэх онгоцны буудлаас хотын төв рүү явж байх замд Олимпийн хөнгөн атлетикийн тэмцээн болох “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо нүхэн гарцад түгжрэлд саатаж байх үед дээрэмдсэн байна. Ингэхдээ скүүтэр унасан хоёр залуу машины арын цонхыг хагалж, эмэгтэйн цүнхийг булаан авч, гурав дахь гэмт хэрэгтэн нь нисэх онгоцны буудлаас эхлэн Монгол хосыг машинтайгаа дагаж хэргийн хамсаатнууддаа мэдээлэл өгч байсныг цагдаагийн байгууллага тогтоожээ.
Хохирогчид 600 мянган евро буюу 650 мянган ам.долларын үнэтэй үнэт эдлэл, тус бүр нь 165 мянган еврогийн үнэтэй ээмэг бөгж, очир алмааз зэргээ хулгайд алдсан гэж мэдэгдсэн. Хэрэгт холбогдсон этгээдүүд нь 23-25 насны эрэгтэйчүүд байжээ. Удалгүй гэмт этгээдүүд баригдсан.
Харин яллагдагчид уг дээрмээсээ ердөө 6,000 евро олсон гэж мэдүүлжээ. Шүүх хурлын үеэр яллагдагчдын өмгөөлөгч алга болсон үнэт эдлэлийг “Монгол Улсын ДНБ-ээс бараг 15 дахин их үнэтэй үнэт эдлэл” хэмээн даапаалжээ.
Хэрэг үйлдсэн этгээдүүдэд тус 3-5 жилийн ял оноож, хоёр жил тэнсэн харгалзахаар болжээ. Уг нь Францын прокурор Сесиле Делигнон "Ийм төрлийн гэмт хэрэг нь улсын нэр хүндэд ноцтой нөлөөлж байна" гэж хэлж, хатуу ял буюу уг гэмт хэрэгт зургаан жилээр хорих яллах дүгнэлтийг шүүхэд хүргүүлсэн байна. Шүүх 3-5 жилийн ял оноож тэнсэн харгалзахаар болжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаха хохо
10 сарын өмнө
66.181.161.89
Шаа шаа үмхий Францууд саяхан гуйлгачин ерөнхийлөгч нь ирээд уран гуйгаад үхэл алдаад явсан юм байж !! Хуцаад улс доромжлоод байвал Уранаа урагшаагаа хамтарч бас болно шүү. Доромжлолцмоор байвал танай ерөнхийлөгч чавганцаас өөр юм үзээгүй , танай авгай нар бүгд хормойн донтой гэж дэлхий ярьдаг шдээ !! Завхай орон
Төстэй мэдээ