Ардчилсан намд Ховдын гаралтай Э.Галбадрал хэмээх залуу албан тушаалын магнайд жагсддаг, азтай одтой залуу бий. Тэрбээр 2012-2016 онд АН засаглаж байхад албан тушаалд бишгүй хүрсэн. Төрийн өмчит Мон-Атом компанийн захирал, Эрдэнэт үйлдвэрт орлогч дарга болж, сүүлдээ Америк руу Ерөнхий консулаар томилогдсон билээ. Мисс Ч:Содтуяатай хамт амьдарч, хамтдаа Америк явсан ч хоёр тийш болж, дахин шинэ амьдрал зохиосон. Ажил амьдрал нь цэгцэрсэн Э.Галбадрал АН-ын тэргүүний залуусын нэг. Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар АН-ын даргын зөвлөхөөр ажиллаж буй Энхтөрийн Галбадралыг өнгөрсөн 12 дугаар сарын эхээр томилсон байна. Харамсалтай нь ажлаа авснаас сар гаруйхны дараа Дүнжингаравын ойролцоо Дашваанжил компанийн машин дэлбэрэх үеэр өртөж, бие нь тааруухан байна. "Лайвчин" Мөнх-Эрдэнэ, хошин урлагийн М.Баярмагнай зэрэг одод найз маань дэлбэрэлтэд өртсөн хэмээн санаа зовниж буйгаа илэрхийлсэн нь Э.Галбадрал байжээ.
Э.Галбадрал өмнө нь Багахангай дүүргийн АН-ын дарга, “Мон-Атом” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирал, Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консул зэрэг төрийн хариуцлагатай алба хашиж байсан ажлын туршлагатай нэгэн. Мөн Дотоод хэргийн их сургуулийн Хууль сахиулахын ухааны докторант бөгөөд 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж буй.
Ажилласан байдал:
- Багахангай Дүүргийн Ардчилсан намын дарга 2012-2016 онд
- "Мон-Атом" ТӨК-ийн гүйцэтгэх захирал 2014-2016 онд
- Эрдэнэт үйлдвэр ХК орлогч захирал 2016-2016 онд
- Монгол улсаас АНУ -ын Сан Франциско хотод суух Ерөнхий консул 2017-2020 онуудад
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх 2021 оноос одоог хүртэл
- Олон улсын Таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгч 2022 оноос одоог хүртэл