ҮЦХ-гийн дарга Ү.Оюунзул 300 сая төгрөгөөр зургаан жилийн төлөвлөгөө гаргуулна
Нарантуул захын эзэн Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуулыг суудлаас нь буулгаж, Ү.Оюунзул хэмээх бүсгүй оронд нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар очсон. Иргэд Эрдэнэтуулын үеэс дээрдэх юм алга гэж хааяа шүүмжлэх нь бий. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2024 оноос 2030 он хүртэл ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө гаргуулахаар тендер зарлажээ. Тендерийн төсөвт өртөг 300 сая төгрөг. Ирэх зургаан жилд ямар төлөвлөгөөний дагуу ногоон байгууламж хийх эсэх талаараа мэргэжлийн байгууллагаас 300 сая төгрөгөөр зөвлөгөө авахаар болсон нь энэ ажгуу.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ